Л.Оюун-Эрдэнэ даргатай Монгол Ардын Нам 2024 оны УИX-ын ээлжит сонгуульд оролцоx батламжаа гардан гардан авлаа. Сонгуульд оролцоx батламжаа МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва нар гардан авав.
Энэ үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар: “Cүүлийн үед цахим орчинд МАН болон бусад намын нэр хүндэд халдах гэсэн үйл ажиллагаа их хэмжээгээр явагдаж байна. Иймд бусад улс төрийн нам, сонгуульд оролцохоор горилж буй иргэдэд хандаж хэлэхэд хуулийн хугацаанд сурталчилгаагаа эхлүүлэх, хар бараан пи-аргүйгээр, ард иргэдийнхээ эв нэгдлийг хангасан, улс орныхоо үндэсний эрх ашигт нийцсэн сурталчилгаа явуулахыг уриалж байна” гэв