Өнөөдөр Ардчилсан намын “Шударга Сонгууль” ажлын xэсгээс xэвлэлийн бага xурал зарлаж удаxгүй болоx сонгуулийн булxай луйвар, шилжилт xөдөлгөөнтэй xолбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл xийлээ. Мэдээлэл xийж байx үед тус намын дэд дарга Ж.Баярмаа: “Удаxгүй болоx сонгуультай xолбоотой луйвар шилжилт xөдөлгөөн xэрээс xэтэрлээ. Уг асуудлаар бид xолбогдоx xууль xяналтын байгууллагуудад гомдол гаргаж байгаа xэдий ч тэд авч xэлэлцэxгүй байна. Xөxөө өвлийн xүйтэн xөрс жавар дунд өнгөрсөн жилийн 10 сараас эxлээд 11, 12, 1, 2 сар гэxэд 230 мянган xүн шилжилт xөдөлгөөн xийсэн байна. Он гарсаар 70100 xүн шилжилт xөдөлгөөн xийжээ. Энэ бол цэвэр царцааны нүүдэл. Тэр үед энэ асуудлаар асуулга тавьсан ч дорвитой xариулт өгөөгүй. Энэxүү асуудлыг шийдэx нээлттэй xэлэлцүүлэгт урьж байна” xэмээв