“Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төслийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцлаа.
2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 126, 127, 148, 157 дугаар сургуулиудад хэрэгжиж, сургуулийн сэтгэл зүйчдийг чадваржуулахаас гадна өсвөр насны сурагчид болон багш, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих сургалт, зөвлөгөөг зохион байгуулж байна.
Мөн тус сургуулиудад сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөний өрөө, сургалтын танхимыг стандартын дагуу тохижуулан өгч, сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн. |
|
|