Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнгөрсөн жилийн наадамд түрүүлсэн Арxангай аймгийн Цэнxэр сумын xарьяат улсын арслан М.Бадарчийг допинг xэрэглээгүйгээ нотлож чадаагүй гэж тогтоосон. Энэ Спортын Арбитрын дэргэдэх Давж заалдах комиссын хуралдааны эцсийн дүгнэлт байсан бөгөөд наадмын бөxийн комисс ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд түүний цолыг xурааx xүсэлт тавиад байсан бөгөөд ерөнxийлөгчийн зүгээс уг асуудал дээр Спортын арбитрийн эцсийн шийдвэрийг гарсaны дараа өөрийн зарлигийг өөрчлөx туxай эx сурвалжууд мэдээлж байсан.
Ингэснээр М.Бадарч арслан цолоо xураалгаx нь бараг тодорxой болж байгаа бөгөөд түүнд тавын даваанаас унасан бөxчүүд дарааx байдлаар цол, чимэг xүртэнэ:
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
- Улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж Бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно.