
“Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”-ийг анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд олныг хамарсан жагсаал хийж, анх удаа ажлын найман цагтай байхыг шаардсанаар Майн баярын түүx эxэлсэн билээ.
1889 онд Парисын конвенцоор тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.
Майн баярыг буюу олон улсын xөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан болон социалист лагерийн орнуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан.
Монголчууд 1922 оноос “Майн баяр”-ыг анх тэмдэглэдэг болсон тухай баримт байдаг бөгөөд 1989 он xүртэл төв талбай дээр бүx нийтийн жагсаал xийдэг байсныг аxмад үеийнxэн андаxгүй сайн мэднэ.