Өнгөрсөн жилийн наадмаар түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын арслан М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бөхийн салбар хороо түүний цолыг хураах хүсэлтийг ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд тавьсан байдаг. Гэвч уг шийдвэрийг М.Бадарч ор үндэсгүй хэмээн үзэн Спортын арбитрын байгууллагад хандаад байсан. Тэгвэл өнөөдөр тус байгууллага хуралдан шийдвэрээ гаргасан ба М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзэн М.Бадарчийн барилдах эрхийг түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргав. Ингэснээр М.Бадарчийн цолыг нь хураах нь тодорхой болж байгаа бөгөөд Ц.Бямба-Отгонд арслан цолыг нь нөхөн олгож Шөвгийн дөрөвт үлдсэн О.Хангай аварга чимэг нэмэх ба М.Бадарчид таван даваанаас унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгох юм.