2024 онд Допингийн эсрэг үйл ажиллагаанд зориулан 784 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Хамгийн гол нь энэ төсөв мөнгө яг Допингийн эсрэг үйл ажиллагаанд үнэн зөвөөр зарцуулагдах ёстой. Энэ дагуу тайлан мэдээллээ шилэн болгож БТСУХ-нд дүрэм журмын дагуу заасан нь хугацаанд нь ирүүлэх нь зүйн хэрэг. Энэ жил спортын тамирчдын хувьд хазгай гишгэлгүй өөрөө өөртөө эзэн байж, маш өндөр хариуцлагатай, холч ухааныг харж олимпын бэлтгэл сургуулилтаа хангах нь юу юунаас чухал. Допингийн эсрэг, допингоос ангид байж, шударгаас шударга өрсөлдөж, гол зорилго мөрөөдлөө биелүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн эмч, эмзүйчээс найдвартай зөвлөгөө авах шаардлагатай гэдгийг дор бүрнээ анхаарна биз ээ. Допингийн эсрэг байгууллага нь дан ганц тамирчнаас допингийн шинжилгээ авах бус өргөн хүрээнд сургалт судалгаа, зөвлөгөө мэдээллийг зохион байгуулах, мэргэжлийн хүмүүс ажиллуулах, том дүр зургаараа харж зорилготой, үнэн шударга үйл ажиллагаагаа явуулах нь нэн тэргүүний чухал асуудал билээ. “Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 87 өдөр үлдэв “Парис 2024” зуны олимпын XXXII наадам эхлэх мөч ойртсоор байна. Олимпын наадам эхлэхэд ердөө 87 өдөр үлдлээ. Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд Үндэсний шигшээгийн тамирчдыг “дэмжих баг”-ийг дөрвөн чиглэлээр ажиллуулж эхэлсэн. Тодруулбал: -Спортын сэтгэл зүй -Хоол зүй -Дасгалжуулалт -Анагаах ухааны гэсэн чиглэлээр дэмжих баг ажиллаж байгаа ажээ. Үндэсний шигшээ багийн мэдээлэл 2024 онд Үндэсний шигшээ багийг спортын 25 төрөлд нийт 303 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тухайлбал: -Өвлийн спортын гурван төрөлд 20 тамирчин, зургаан дасгалжуулагч -Пара спортын есөн төрөлд 34 тамирчин, 13 дасгалжуулагч -Зуны спортын 13 төрөлд 188 тамирчин, 39 дасгалжуулагч, гурван эмч ажиллаж байна. Ингэснээр нийт 242 тамирчин, 58 дасгалжуулагч, гурван эмийн бүрэлдэхүүнтэй Үндэсний шигшээ баг үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.