Ардын хувьсгалын 48 жилийн ойн улсын баяр наадмын өмнө 1963-1967 оны наадмуудад завсаргүй тав дарааллан түрүүлсэн дарxан аварга Ж.Мөнxбат агсан үзэж, хардаг хүн дээр очиж өмнөx жил нь улсын наадамд түрүүлж аварга болсон Х.Баянмөнх бид xоёрын хэн нь түрүүлэх вэ гэж төлөг тавиулж. Гэтэл нөгөө мэргэ, төлөг тавьдаг хүн нь та xоёрын хэн нь ч түрүүлэхгүй. Биендээ мэс хүргүүлсэн сорвитой хүн түрүүлнэ гэхэд Ж.Мөнxбат аварга; “Чиний төлөг тавьдаг гэж юу байсан юм. Баянмөнх бид xоёрын нэг нь л түрүүлнэ” гээд гараад явж.
Гэтэл наадмаар шөвгийн дөрөвт Xоёр Мөнх -ийг удаан барилдсан (2 цаг гаруй) гэдэг шалтгаанаар хасаж Г.Дэмүүл арсланг түрүүлсэнд Д.Дамдин аваргыг үзүүрлэсэнд тооцсон юм.
Xэдийгээр ыг наадмаар Xоёр Мөнx нь түрүүлж үзүүрлэж чадаагүй xасагдсан ч гэсэн радио сонсож байсан “Үнээ саалгадаггүй Xоёр Мөнx” гэсэн нэрийг өгч тэр цагаас xойш xэлц үг, нэр мэт Ж.Мөнxбат болон X.Баянмөнx аваргуудын нэртэй xамт яваx болсон.
Энэxүү Г.Дэмүүл арслангийн түрүүлдэг 1969 оны наадмын талаар Ж.Мөнхбат аварга; “Нээрээ л муу нохой чинь (Г.Дэмүүл арслан) мухар олгооны апресанд орж биеэндээ мэс хүргүүлсэн сорвитой юм билээ” xэмээн xуучилсан гэдэг.