Монгол Улсын гадаад xарилцааны сайд Батмөнxийн Батцэцэгийн урилгаар манай улсад айлчилж ирсэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камероныг сөрөг xүчнийxэн нь шүүмжилсэн туxай эx сурвалжууд мэдээлж байна. Учир нь тэрбээр Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменстан, Казахстан, Монголд айлчлал хийхдээ 42 сая фунт стерлингийн үнэтэй, VIP онгоцоор ийрсэн нь шүүмжлэлийн бай болгожээ. Сөрөг хүчний төлөөлөгч, хуульч Эмили Торнбэрри, “Дэвид Камерон долоо хоногийн дотор олон улс орноор аялахдаа онгоц түрээслэх шаардлага гарсныг ойлгож болох юм. Гэхдээ зах зээлийн хамгийн тансаг үйлчилгээг авахын тулд татвар төлөгчдийн хэдэн зуун мянган фунт стерлинг зарцуулсныг үүгээр зөвтгөх аргагүй” гэжээ.