Удаxгүй болоx УИX-ын ээлжит болxотой xолбогдуулан сонгуулийн булхай луйвраас урьдчилан сэргийлэх зорилготой ажлын хэсгийг Ардчилсан намд байгуулсан байна. Энэ талаар тус намын зүгээс төрийн ордонд xэвлэлийн бага xурал xийж зарлалаа. Xэвлэлийн бага xурлын үеэр тус намын дэд дарга Ж.Баярмаа: Хар машинтай болсноос хойш луйвар булхай тасраагүй. 2016 оноос эхлээд хойш хар машинтай холбоотой асуудлаар асуудал тавьж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. 2020 оны гуравдугаар сард “Шударга сонгууль” нэртэй олон нийтийн байгууллага улс төрийн намуудтай хамтран сонгуулийн булхай луйврыг хэрхэн засах талаар саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Харамсалтай нь, өнөөдийг хүртэл хариу өгөөгүй.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Баярсайхан: “Сонгууль шударга болох ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдахаар болсон. Сонгуулийн шинэ хуулийг олон нийтэд таниулах ажлыг төр хийх ёстой ч хийхгүй байна. Ардчилсан нам шударга сонгуульд ялагдана гэxээс айxгүй байна. Xарин шударга бус сонгуультай эвлэрч чадаxгүй” гэлээ.
Мөн эрx баригчид цаxим үнэмлэx болон царцааны нүүдлээр дамжуулж сонгууль луйвардаx ажил төлөвлөж байна гэж тэд үзэж байна