Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн баасан гарагт амь насаа алдсан xуульч, өмгөөлөгч Г.Батбаярын үxлийн талаар xэвлэлийн бага xурал зоxион байгуулж мэдээлэл xийж байна. Уг xэвлэлийн бага xурлын үеэр Эвийн Xүч ТББ-ын С.Чимгээ: “Монгол Улсын хууль шүүхийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Энэ бол зохион байгуулалттай аллага. Гэр бүлд нь өглөө залдлан шинжилгээ хийнэ гэсэн мөртлөө 00:00 цагт гэрийнхнийх нь төлөөллийг нь оролцуулахгүйгээр задлан хийсэн. Задлан хийснээс нь эхлээд харвал энэ бүхэн зохион байгуулалттай нь тодорхой байна. Түүнийг амиа хорлосон мэтээр харлуулж байгаа явдалд харамсч байна.
Ардчилсан нийгэмд хүнийг эрүүдэн шүүдэг явдлыг таслан зогсоох ёстой. Талийгаачийн машиныг онгойлгохдоо яагаад гэр бүлийнхнийг нь дуудаагүй юм. Ямар ул мөрөө нууж байгааг бид таашгүй” гэжээ.