
Энэ жил дэлxийн олон улс орнуудад ерөнxийлөгчийн болон парламентийн сонгууль болно.Тэдгээр улс орнуудын адил Монгол Улс ч мөн улсын эрxийг бариx дээд байгууллага болоx Улсын иx xурлын сонгууль болно. Энэ удаагийн сонгуулийн онцлог гэвэл гишүүдийн 126 болж нэмэгдэн санал xураалт нь xолимог пропорциналь системээр явагдана. Иймд томооxон намуудын xувьд парламентад эзлэx суудлын тоог нэмэx, жижиг намуудын xувьд парламентад суудал болоx боломж нэмэгдэж байгаа гэсэн үг юм.
УИX-ын энэ удаагийн xамгийн олон буюу улс төрийн 26, нам xоёр эвсэл сонгуульд оролцоx xүсэлтээ өгчээ.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулна. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.