Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Уран бүтээлийн 5 дахь үзгэсгэлэнгээ “миний ертөнц” нэрээр дэлгэж олонд толилуулж байгаа Зураач, чөлөөт уран бүтээлч Б.Лувсанпэрэнлэйтэй ярилцлаа.
Таны урлаг, уран бүтээлийн гараа, замнал хэзээнээс эхэлсэн бэ?
Би одоо зургийн гараагаа гэвэл ер нь хар багаасаа л, хүүхэд байхдаа л эхэлсэн. Одоо ингээд л хичээлээ хийхгүй дэвтрийн гол, ар тал дээр морь, булчинтай хүн гээд л үзсэн харсан киноныхоо хэсэг гээд л тийм юм хийгээд багшдаа загнуулаад л, зодуулаад л явдаг байсан. Тэгээд л 8-р анги төгсөхөд аттестат дээр минь хүртэл “зураач болох хүн, зураг зурах маш сонирхолтой” гээд гээд биччихсэн байдаг юм. Тэгээд эргээд 20 жилийн уулзалт болоход “Лууяа минь яг л зураач болчхож” гээд л “яг л зураач хүн болох хүн байсан юм” гээд л ингээд ярьж байдаг.
Дүрсрэх урлаг дотроо олон урсгал, жанрт хуваагддаг. Таны бүтээлүүд ямар чиглэлд хамаардаг вэ?
Тэгээд анхны уран бүтээлийн чиг хандлага бол ер нь мориноосоо л эхэлж байлаа даа. Морь унага унага, унагануудаа дандаа л “Нарны Унага” гэсэн нэртэй, моринуудаа “тэнгэрийн хүлгүүд, төвөргөөн” гээд л морины хөдөлгөөн юугаар хийж бүтээж байгаад сүүлдээ арга техникээ одоо өөрчилсөн. Нэг юмандаа баригдах ер нь дургүй. Ер нь хувьсаж өөрчлөгдөх, дээшээ шат ахих гэж л өдий хүртлээ л эрж хайж, тооцоолж, төлөвлөж, бодож л хийж байгаа юм л даа. Тэгээд ер нь жоохон ажиллагаа арга техник маань орчин үелэг талдаа, абстракт, модерн гээд урсгал чиглэлүүд байна л даа. Тэгэхдээ л ерөнхийдөө бол миний нөгөө өөрийн л одоо бодож, зохиож, гаргаж байгаа техник л юм.
Чөлөөт уран бүтээлчийн хувиар амьдрах амаргүй л байх. Үүнээсээ шантрах үе гарч байв уу?
Байлгүй яах вэ дээ. Миний энэ зурах хугацаанд бол дандаа аз жаргалыг аваад байхгүй. Нервтэнэ, стресстэнэ бас шанална, зовно, баярлана, ингээд л шөнө нойргүй хононо. Одоо ингээд л ёстой салхи шуургыг одоо сөрөөд л үлдсэн, одоо тэгээд л цаашаа сөрөөд л явж байгаа гэж өөрийгөө зоригжуулдаг. Чи бол одоо юуг ч сөрнө, аянгыг ч сөрнө, салхийг ч сөрнө. Одоо энэ хүртлээ сөрчихсөн юм чинь эцсийг нь гартал сөрөөд цаана нь гарчхаад л тэгээд л маш их том зорилго, маш их том мөрөөдөлтэй шүү дээ даа. Ялангуяа маш их мөрөөдөл бол хязгааргүй. Их мөрөөдөх дуртай.