“Парис 2024” паралимпын XVII наадам 08 дугаар сарын 28-наас 09-р дүгээр сарын 08-ны өдрүүдэд болно. Одоогийн байдлаар Монгол улсаас дөрвөн тамирчин Парисыг зорих эрхээ албан ёсоор аваад байна. Тухайлбал: Пара байт харваа -Олон улсын хэмжээний мастер Б.Оюун-Эрдэнэ (ганцаарчилсан, “Бангкок-2023” Азийн эрхийн тэмцээн 1-р байр) – Олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгэ (ганцаарчилсан, “Дубай-2024” Азийн эрхийн тэмцээн 1-р байр) Пара таеквондо Эмэгтэй -Олон улсын хэмжээний мастер У.Сүрэнжав (Дэлхийн чансаагаар, 52кг) Эрэгтэй Монгол улсын гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ (Дэлхийн чансаагаар, 63кг) тус тус паралимпын наадамд өрсөлдөх эрхээ аваад байна. Пара пауэрлифтинг, байт харваа, буудлага, таеквондо зэрэг төрлүүдийн эрх олгох тэмцээн өндөрлөжээ.
Харин Пара жүдо бөхийн баг тамирдын хувьд 05 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулах Гран при тэмцээнд оролцоол жин тус бүрт эхний 7 байрт шалгарсан тамирчид Паралимпын эрхийг олгох ажээ. Мөн хөнгөн атлетикийн тамирид 05 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд ХБНГУ-д гран ри тэмцээнд оролцоод эрхийн тэмцээнүүд өндөрлөх бол пара боочи төрлийн тухайд таван тэмцээнд оролцож нэг эрх авах зорилтыг тавьжээ. Паралимпын наадамд Монгол улсын баг тамирчдын үзүүлсэн амжилтуудаас дурдвал: 1. “Бээжин 2008” паралимпын наадмаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав байт харвааны төрөлд алтан медаль 2. “Рио-2016” паралимпын наадмаас Монгол улсын гавьяат тамирчин Б.Ууганхүү жүдо бөхийн төрөлд хүрэл медаль 3. “Рио-2016” паралимпын наадмаас Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль 4. “Токио 2020” паралимпын наадмаас Монгол улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрөлд алтан медаль тус тус хүртэж байв.
Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах, нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг өрнүүлж ирсэн бөгөөд өдгөө 360 гаруй жилийг бичсэн билээ. Өнөөдөр тэдний дундаас спортын авьяаслаг, ур чадвартай өсвөр, залуу тамирчдыг нээн илрүүлж, тив, дэлхий, паралимпын наадмын түвшинд өрсөлдүүлэх, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч ажилладаг аж. Ингэснээр жил ирэх тусам пара спортыг сонирхогч хүүхэд залуусын тоо өсөн нэмэгдэн, үүнийг дагаад бэлтгэл сургуулилтаа сайжруулж, амжилтаа ахиулсаар байна. МҮПХ-ноос орон нутагт паралимпын спортыг хөгжүүлэх зорилгоор тогтмол сургалт зохион байгуулах болсон нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр залуу үеийнхэнд эрч хүч, урам зориг өгөх улмаар бүх насныханд спортоор дамжуулан идэвхтэй амьдралыг итгэл үнэмшлийг өгөх болсон юм.