Монголд анх удаа 6 Төгөлдөр хуур дээр 12 төгөлдөр хуурч, 120 хуруу нэгэн зэрэг тоглох сонирхолтой, сонгодог, түүхэн бас давтагдашгүй тоглолт 4 дүгээр сарын 30-ны өдөр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.
Төгөлдөр хуурын чуулгын тоглолтын удирдсан багшаар Монгол Улсын Гавьяат Багш Да.Тунгалаг ажиллаж байгаа юм. Тэрээр 2013 онд “Пиано ансамбль I” тоглолтыг, 2017 онд “Пиано ансамбль II” тоглолтыг 4 төгөлдөр хуур дээр 8 төгөлдөр хуурчтай зохион байгуулж байсан бол энэ удаад 6 төгөлдөр хуур дээр 12 төгөлдөр хуурч буюу хамгийн олон төгөлдөр хуурч нэгэн зэрэг тоглож байгаагаараа онцлогтой юм.
Түүнчлэн тус тоглолтонд, МУК-ийн хүүхдийн найрал дуу, морин хуур, үлээвэр, цохивор хөгжмийн чуулгууд оролцоно.
Сонгодог нэгэн гайхалтай үдшийг өнгөрүүлж, төгөлдөр хуурын сүрлэг амсамблиас та өвөрмөц сайхан мэдрэмжийг аваарай.