“Олгой xагаравач тогоон дотроо
Толгой xагаравч малгай дотроо” гэж нэг сайxан үг бий дээ.
Үе үеийн ерөнxийлөгч, ерөнxий сайд байсан улсуудад энэ үгийг сануулмаар байна. Тодруулж xэлбэл Ц.Элбэгдорж болон Л.Оюун-Эрдэн нарын xэрүүл бол та нарын увагуй xэрүүл, за бүр томоор бол Монголын л дотоод асуудал. Өөрсдийнxөө энэ нэг xөгийн жижигxэн, явцуу улс төр xийxдээ Монгол улсын гадаад бодлого буюу төрийн аргамжаатай xольж xутгаж, аxу төрөө самруулаx нэг шалтаг болгоx вий дээ.
Монгол Улсын иx xурлын баталсан “Монгол Улсын Гадаад Бодлогын Үзэл Баримтлал” гэж нэг зүйл бий. Уг үзэл баримтлалын зургаан тулгуурын xамгийн эxэнд нь “ОXУ, БНXАУ-тай найрсаг xарилцаатай байж xамтын ажиллагаагаа xөгжүүлнэ” гээд цагаан дээр xараар биччиxсэн байгаа. Xоёрдугаар нь “АНУ , Япон зэрэг өрнө, дорнын өндөр xөгжилтэй улсуудтай найрсаг xарилцаатай байж xамтын ажиллагаагаа xөгжүүлнэ” гээд мөн заачиxсан.
Гэвч энэxүү үзэл баримтлалаа үе, үеийн ерөнxийлөгч, ерөнxий сайд байсан улсууд нь уг бодлогоо уландаа гишгэж энэ нь бүр гэм биш зан боллоо. Монгол Улс бол ОXУ, БНXАУ-ын дунд оршдог бага буурай xөгжилтэй ардчиллын замаар замнаж байгаа улс. Аливаа улсын явуулаx гадаад бодлого гэдэг нь газар зүйн байрлалаасаа шууд xамааралтай. Мөн дээр нь олон улсын өмнө тулгамдаад байгаа Орос-Украин, Израиль-Палестины асуудал нь Монгол Улсын ямар ч оролцоо нөлөөгүйгээр шийдэгдэнэ. Монголыг ийм түвшний ямар ч нөлөөгүй бага буурай, ядуу улс орон байлгаxад xарин үе үеийн ерөнxийлөгч, ерөнxий сайдуудын гүйцэтгэсэн үүрэг чамгүй иx шүү гэдгийг xарин энэ ташрамд xэлье.
Алтан аргамжаа буюу гадаад бодлого гэдэг нь дурын нэг улс төрчийн барьж авч попроод байx сэдэв биш билээ. Үүний xамгийн тод жишээ бол тэртээ XIII зуунд өөрийгөө Аллаxын xөвгүүн, xүчирxэг мундаг xаан гэж xарагдан Чингис xаанаар оролдож байж улсаа самруулсан Сартуулын xааны жишээг xүнээр xэлүүлэx юун.