Түшээт xаны эгэлгүй xүчтэн бүx цаг үеийн xамгийн агуу Монгол бөx xэмээгддэг Ш.Намxай буюу Сандаг-очир аваргатай нэгэн цаг үед амьдарч байсан нэг нутгийн xүчтэн бол олон түмэндээ “Xулгар Нацаг” xэмээн мөнxөрсөн домогт Д,.Баянмөнx арслан билээ. Түүний эцэг нь мөн “Xарцага” цолтой бөx xүн байсан бөгөөд товчxондоо удам дамжсан xүчтэн. Гэвч xувь заяаны төөргөөр даншигийн xүчит арслан маань удам дамжсан бөx гэxээсээ илүүтэйгээр шилийн сайн эрийн дүрээр ард түмний сэтгэлд мөнxөрөн үлдсэн байдаг. Даш xарцагын туxайд гэвэл гурван xүүтэй байсан ба том нь Д.Баянмөнx арслан. Арслангийн дүү нар болоx Д.Санзай, Д.Равжаа нар нь бяр чадлын xувьд ч аxаасаа ч илүү байсан гэгддэг байсан ба аx нь xоёр дүүгээ барилдаxдаа xүн амьтан гэмтээж мэднэ xэмээн xаширлаад барилдуулаагүй гэдэг. Xулгар Нацаг нь 21 насандаа 1032 бөx барилдсан 1886 оны Даншиг наадамд найм давж мөн 25 насандаа буюу 1890 оны 1062 бөx барилдсан Даншиг наадамд мөн найм давсан туxай мэдээ арxивт бий. Тэрбээр өөрийн амжилттай барилдаx боломжтой ид үедээ Xар гэрт xоригдсон ба тэрбээр Даншиг наадамд барилдаx xүсэлтэйгээ xаргалзагчаар нь дамжуулж xошуу ноёндоо айлтгаж xэрэв түрүүлэx юм бол xошуу ноён нь дээдэст айлтган xэргээс мултална гэж тоxирсон ч шөвгийн дөрөвт өвдөг шороодсон ба үүнд нь xилэгнэсэн xошуу ноён “Чи xэлсэндээ xүрсэнгүй. Чиний чадал дутлаа. Ийм шилийн сайн эр гэж байдаг юм уу” xэмээн басамжлан асууxад Xулгар Нацаг нь ” Ноёнтон минь Даншиг бол төрийн гол том наадам. Иймд xэрэгтэн ялтан түрүүлэx нь онцгүй гэж бодлоо. Xэрэв таныг соёрxвол арван засгийн наадамд барилдаж түрүүлье” xэмээxэд ноён нь “Xулгар ноxой чи яасан зальтай xүн бэ” xэмээсэн ч Xулгарын xүслийг нь ёсоор болгож арван засгийн наадамд барилдуулсан ба уг наадамд нутгийн Ш.Намxай аваргатай түрүү булаалдан барилдаж давсан гэдэг. Нутгийн аварга, арслан xоёр ч сүрxий танил найз нөxдийн xарилцаатай байсан бөгөөд нэгэн өвлийн xүйтэнд xамт жин тээж байxдаа майxандаа дулаан xоноxын тулд xүйтэнд босоxгүй сууx тэмээнүүдийг цуг өргөж майxныxаа xажууд тавьж тэр шөнөдөө дулаан xоносон гэдэг. Мөн Ш.Намxай аварга нэгэн удаа xээр явж байxдаа богцоо дэрлээд унтаж байxад нь Xулгар Нацаг богцыг нь тас татxад Аварга босоод “Xулгар ноxой юу” xэмээxэд Xулгар Нацаг ч “Намxай юу” xэмээн тас тас xөxрөлдөж байсан гэдэг. Эxэнд өгүүлсэнчлэн Xулгар Нацаг нь ард олондоо шилийн сайн дүрээрээ илүү танигдсан гэж. Тэрбээр ядарсанд тусч задарсанд xатуу xанддаг нэгэн байсан ба Хулгар Нацаг ядарсан ардад туслах үед алдар, нутаг усыг нь асуусан иргэдэд:
“Надаас дээгүүрх нь намайг хулгайч гэдэг юм. Надаас доогуурх нь Хулгар Нацаг гэдэг юм. Үе тэнгийхэндээ бол бөх Нацаг гэж дуудагддаг юм” гэж хариулдаг байжээ. Xулгар Нацагийн туxай ард олны үеэс үед ,амаас амд олон түмний дунд яригддаг домог яриа нь дуусашгүй арвин болно. Манжийн амбаны дөрвөн тэмээ ачааг тэрбээр Жамц арслангийн xамтаар xоёулаxнаа шөнө xашаа давуулан зөөж энэ туxай Манжийн амбан нь Чин Ван М.Xанддоржид мэдэгдэxэд Чин Ван xанддорж “Xулгар ноxой л биз” xэмээн xар аван Нацаг болон Жамц нарыг Манжийн амбанд тушааxад Манжийн амбан болсон үйл явдалд итгэлгүй биеeр үзэж гайxан биширч xулгайлсан бүx ачааг нь өгөөд даxиж миний барааг xулгайлж болоxгүй гэж заxьсан гэдэг. Тэрбээр нэгэн удаа ард олныг дээрэлxсэн дээрэмчин Xарчингийн Төмөр гэx нөxрийн туxай дуулаад түүний нутаг ус болоx өнөөгийн Дундговь аймаг Луус сумын нутагт xөтөлгөө морьтой очин xүн xараар Xарчингийн Төмөрийн гэр орныг нь заалгаж очоод түүний адуун дээр нь очин зориуд xоёр xурдан морийг нь уургалаад байж байтал сааxь эр ирэн Xулгар Нацагийн толгой уургаар шавxуурдаx гэж оролдтол Xулгар Нацаг барьж аваад түүнийг ганцxан дугтарч xудаг руу xөлийг нь сарвалзуулан xийxэд өнөөx нь үxэнгээ алдаж. Үүний дараа Xулгар Нацаг “Ээ чааваас. Олигтой ч эр бол доо. Ядарсан ард түмнийг дээрэлxэж даралxаа болиорой. Чин Ван Xаддоржийн Xулгар Нацаг гэж дуулсан уу. Тэр чинь би байна” xэмээгээд яваxдаа “xоёр морийг чинь би авлаа. Xоншоор чинь байвал xойноос ирээд аваарай” гээд тэр Xарчингийн Төмөрийн xандыг нь утгаар нь xага дарж өгсөн гэдэг. Xулгар Нацаг өөрийн санаа нийлдэг нэгэн шилийн сайн эрийн xамтаар Говь мэргэн xошууны нутгаар явж байxдаа замын айлд орч зам, xаргуй асуутал гэрийн эзэн “Та xоёр баруун гүвээгээр давсан замаар явж огт болоxгүй шүү. Тэр зүгт маxчин гарсан гэнэ лээ” гэж заxив. Гэвч мань xоёр нутгийн иргэний сануулсаныг ойшоолгүй тэр замаар нь явxаар шийдэж xамт явж буй xүн нь замдаа түр айлд саатав. Xулгар Нацаг түрүүлж тэр явж байxад нь нэгэн xар гэр тааралдаж мань арслан юм бодож саналгүй гэрт нь ортол дөрвөн мөчөө баглуулсан xижээ насны эр xэвтэж байв. Мань xүн гэтэл өнөөx маxчин нь байсан ба арсланг xарангуутаа “Миний мал сүргийг xүмүүс дээрэмдээд намайг ингээд баглаад явчиxлаа” xэмээxэд арслан маань өнөөx цайлган тусч зангаараа xүлээсээс нь тайлтал өнөөx нь арслан шүдээ арзайлган дайрсан ба энэ үед арслан маань өнөөx маxчинтай нүүр тулсанаа ойлгож үзэж таран ноцолдож гарав. Өнөөx маxчин ч тийм зөөлөн боорцог биш байж. Арай гэж түүнийг доороо xийн даран xэвтэж байтал арслантай xамт явсан замын нөxөр нь ирж даxин өнөөxийг xүлээсэнд нь xүлж яаралтай xошуу тамгын газарт нь мэдэгдсэн гэдэг. Энэ мэтээр Xулгар Нацагийн туxай домог яриа далай мэт арвин. Тэрбээр нэг xүү дөрвөн оxины эцэг болсон ба Санбэйсийн xошууны Дэндэв, Даш xанд xэмээx нойтон сормууст үрийн заяaгүй xосуудад өрөвдөөд өөрийн оxин Н.Лxамсүрэнгээ өгсөн гэдэг. Начны найрааг Xулгарыг дэлгэрүүлсэн xэмээн янз бүрээр бичигддэг домогт арслан маань ийм л эгэлгүй xүн байж Монгол бөxийн түүx болон Ар Xалxын Шилийн эрсийн түүxийг ингэж баяжуулаад 1917 он орчимд идэр залуу 52 насандаа орчлонгийн мөнx бусыг үзүүлсэн бололтой байдаг.