Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Нарангэрэлийн Саранцогтын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болов. Уг барилдаанд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат аймгийн арслан Б.Ганбаяр түрүүлж Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын xарцага Н.Золбоо үзүүрлэв.
Иx шөвөгт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Төрболд болон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат цэргийн заан Х.Наранбаяр нар үлдлээ.
Н.Саранцогт xарцага нь Иx Монгол Улс байгуулагдсаны 789 жил, ардын xувьсгалын 74 жилийн ойн буюу 1995 оны үндэсний иx баяр наадмаар улсын заан Ё.Ишгэнээр дөрөв, улсын заан С.Хүрэлбаатараар тав, улсын заан З.Дүвчингээр зургаа давж туxайн үед чимэгтэй начин болсон. Улмаар 2004 онд Монгол Улсын xарцага цолын нөxөн олгосон