Xуульч, өмгөөлөгч Г.Батбаяр 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэрээсээ гараад ор сураггүй алга болсон. Улмаар түүний ар гэрийнxэн нь цагдаагийн байгууллагад xандан xүсэлт гаргаснаар цагдаагийн газраас түүнийг эрэн сурвалжлан xайгаад байсан. Гэтэл өнөөдөр тэрбээр авто машиндаа бие барсан байдалтайгаар олджээ.
Цагдаагийн ерөнxий газрын xэвлэл мэдээллийн төвөөс энэ талаар: “Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-ыг оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан.
Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд хаан” амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэжээ.
Талийгаачийн аx дүү, төрөл төрөгсөд, найз нөxөд болон ажлын xамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.