“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” Төрийн банкнаас нийгэмдээ эерэг нөлөөтэй, олон нийтэд ээлтэй цуврал төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн. Тэгвэл тус банкнаас дараагийн зорилтот төслөө “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” нэрийн дор эхлүүлж байна. Энэхүү төсөл нь байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдэд үр өгөөжөө өгөх юм. Үүний хүрээнд “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах аяныг зохион байгуулж байна. Аяны гол зорилго нь иргэдийн байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих өргөн агуулгатай үзэсгэлэн худалдаа юм.
Төрийн банк нь дундаж давхаргыг дэмжигч байгууллага байхаар зорьсон гэдгээ ч үүгээр илэрхийлж байна. Энэ аяны хүрээнд гадагшаа болон дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг олонд хүртээмжтэй байхаар нийцүүлэн тогтмол сайжруулах замаар ажиллаж байгаа аж. Байгаль орчин нийгэмд ээлтэй байдлыг манлайлан ажиллах зорилтынхоо дагуу бизнес эрхлэгч, хэрэглэгчийг холбох гүүр нь болж энэ төрлийн үзэсгэлэн худалдааг салбартаа анхлан санаачлан хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэн худалдаагаар эрчим хүчний хэмнэлттэй эко амины орон сууц, тээврийн хэрэгсэл, цахилгаан бараа, тоног төхөөрөмжүүдийг хэрэглэгчдийн гарт шууд хүргэхэд бэлэн болжээ. Төрийн банк дараах зээлүүдийг түргэн шуурхай шийдвэрлүүлэн авах боломжыг харилцагч нартаа санал болгож байна. Үүнд:
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл;
- Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн зээл;
- Эко бохирын систем, дулаалгын материалын зээл;
- Эко тээврийн хэрэгслийн зээл;
- Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан барааны зээл;
- Унадаг дугуй, скүүтерийн зээл;
“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг 2024.04.22-04.28-ны өдрүүдэд МҮЭСТО-д зохион байгуулж байна. Аяныг сонирхсон хүн бүрт нээлттэй учраас та бүхнийг зориод очихыг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Төрийн банк
Лавлах утас: 1800-1881