2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар 6 байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тодруулбал,
-Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх
-Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх
-ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл
-Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх
-Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.
Мөн хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн 6 дүүрэгт 201 байршилд хийнэ. Өнөөдрийн байдлаар замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьтай үргэлжилж байна.
Тодруулбал,
-Чингэлтэйн өргөн чөлөө,
– Галданбошогтын гудамжны авто зам,
-Хайлаастын зам,
-Ажилчны гудамжны авто зам,
– Хараагүйчүүдийн төвийн зам,
-Хасбаатарын гудамж,
-Ард Аюушийн гудамжны авто зам,
-Хүннүгийн гудамжны авто зам,
-Шархадны гудамжны авто зам,
-Натурын туслах авто зам,
-Олимпын гудамжны авто зам,
-Парисын гудамжны авто замын нүхэн эвдрэлийг засварлаж дууслаа.
Харин Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчооны авто зам, Өнөр хорооллын авто зам, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна.
Эx Сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС