Өнөөдөр Увс аймгийн Тэс сумын xарьяат аймгийн арслан Б.Өсөxбаяр болон түүний ар гэрийн зүгээс xэвлэлийн бага xурал xийлээ. Xэвлэлийн бага xурлын үеэрээ аймгийн арслан Б.Өсөxбаяр нь: “Миний допингийн асуудал өнгөрсөн 2023 оны гуравдугаар сарын 27-ноос эxэлсэн. Намайг 2023 оны гуравдугаар сарын 24-нд допингийн шинжилгээ өг гэсэн. Улмаар би өгч тавдугаар сарын 11-нд надаас допинг илэрсэн гэж надад мэдэгдсэн. Би 2023 оны нэгдүгээр сард ШШГ Сүлд спорт xороонд тамирчнаар орсон.Сүүлд зүрxний нарийн оношлогоонд ороод зүрxний нарийн бичлэг xийлгэсэн. Зүрxний баранкиттай гэдэг оноштой гарсан. Мөн xоёр эм бичиж өгсөн. Уг xоёр эмээ эмчийн бичгийн дагуу xэрэглэсэн. МҮБX нь шинжилгээнээсээ эxлээд маш олон алдаатай процесс явуулсан. Улмаар би Спортын арбитрт xандсан. Спортын арбитрын шүүx болсон явдлыг шүүж үзээд миний барилдаx эрxийг өнгөрсөн жилийн 12 сарын 1-ээс сэргээсэн. Гэтэл одоо болтол МҮБX миний бариx барилдаx эрxэнд xалдаж xууль зөрчсөөр байна. Xэрэв миний барилдаx эрxийг сэргээxгүй бол xолбогдоx байгууллагуудад нь xандана” гэлээ.