Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын туялзуур сэлэмний холбооны чансааг тэргүүлэгч Ц.Жигжидсүрэн (Спортын Мастер) , Б.Амарзаяа (ОУХМ) нар Ази тивээс олгох “Парис -2024”наадмын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөхөөр пүрэв гарагт (2024.04.25) мордлоо. Тус тэмцээнд түрүүлсэн сэлэмчид олимпын эрхээ авах шалгууртай юм. Б.Амарзаяа өмнөх эрх олгох тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бол Ц.Жигжидсүрэн анх удаа зодоглоно. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн (epee) төрөлд 24 улс, эмэгтэй (epee) төрөлд 18 улс оролцоно. Багийн дасгалжуулагчаар Д.Ганбаатар ажиллах ажээ.