Монголын оюутны спортын холбооноос оюутны универсиад IV наадам баасан гарагт өндөрлөж нэгдсэн дүнгээ гаргана. Нийтдээ 9 өдрийн туршид спортын төв ордонд үргэлжилсэн сагсан бөмбөгийн тэмцээн лхагва гарагт өндөрлөв. Тус тэмцээний аваргын алтан медалийн төлөө эрэгтэйчүүдээс Этүгэн, ОТИС-ийн багууд шалгарч өрсөлдөөд Этүгэний баг тамирчид өрсөлдөгчөө 94:62-оор хожиж алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг ОТИС, хүрэл медалийг МУИС тус тус хүртэв. Эмэгтэйчүүдээс алтан медалийг МУИС, мөнгөн медаль МУБИС, хүрэл ШУТИС-ийн баг тамирчид хүртлээ. Энэ сарын 15-ны өдөр хөшгөө нээсэн Оюутны спортын IV их наадамд 34 их дээд сургуулийн 2240 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдөж хурд хүч, авхаалж самбаа, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорив.