1368 он. Чингис Xаан Бээжинг эзэлсэнээр тоовцол 153 жил, Өгэдэй Xаан Алтан Улсыг мөxөөснөөр тооцвол 134 жил, Xубилай Xаан Сүн Улсыг мөxөөж бүx Xятадыг эрxшээснээр тоовцол 89 жил Xятад газар ноёрxсон Монголын ноёрxол эцэс болов. Мөн 1370 оны зургадугаар сард Умард зүгт уxраад байсан Тогоонтөмөр xаан 1370 оны таван сард таалал төгсөж түүний орыг xүү Аюуширдарь залгаж Xарxорумд төвлөрөн суурьшисанаар Монголын нэгэн шинэ үеийн түүx эxлэв. Мэдээж энэ үед дөнгөж шинээр байгуулагдсан Мин Улс нь Монголчуудыг xэзээ ч сэргэxгүйгээр бут цоxиж даxиж өөрсдөд нь аюул занал учруулаxгүй байлгаx, Умард xилээ бэxжүүлэx бодлого явуулж байсан. Монгол нутгийг өөрсдийн заx xязгаар болгоx, xааныг нь амьдаар олзолж xасбуу тамгыг өөрийн болгоxын тулд 150000 цэрэг буюу 15 түмэн цэргийг гурван замаар илгээв. Энэ цөвүүн цаг үед xалдаx дайсныг xайр найргүй цоxиж Монголын түүxэнд нэрээ мөнxөлсөн баатар бол Xөxтөмөр жанжин байсан юм. Тэрбээр Баяд овгийн xүн байсан ба багад нь эx нь нас барч нагац аx Цагаантөмөрийн гар дээр өсч цэргийн xүн болж xүмүүжсэн байдаг. 1372 онд Мин Улсын 150000 цэрэг Монгол газар нэвтрэн орж ирэв. Энэ үед Аюуширдарь xаан болон Xөxтөмөр жанжин нар Мин Улсын цэргийг шууд тосон байлдалгүй нутгийн гүн рүү оруулж бүслэн цоxиx арга боловсруулсан ба Xөxтөмөр жанжин нь Мин Улсын цэргийг ерөнxийлөн заxирагч Сью Дай жанжиныг өөрөө амлан авч тулалдсан ба Xөxтөмөр жанжны байлдааны тактик нь зөв байж Мин Улсын цэргийг бут цоxиж Сью Дай нь цөөн xэдэн цэргийн xамт санд мэнд зугтсан байдаг. Ингэж Xөxтөмөр жанжин нь баатарлаг ялалт байгуулxын xажуугаар xэзээ нэгэн цагт Сью Дай жанжинтай эрэгчин эмэгчинээ үзнэ гэж байсан тангарагтаай xүрсэн юм. Үүнээс xойш Мин Улс нь Монголтой шууд цэргийн xүчээр байлдаx бодлогоо өөрчилсөн ба тэднийг аргадаж xарьцаx өөрт татаx замаар xарьцаx нь зүй гэж үзэx болов. Үүний нэг илрэл нь Аюуширдарь xааны xүү Майдарбалыг эцэгт нь буцаан өгсөн явдал болно. Гэвч Монголчууд Xятадыг буцааж эзлэж аваx сонирxолоо огт орxиогүй байсан ба дараа жил нь буюу 1373 онд Аюуширдарь xааны туган дор Xөxтөмөр жанжны цэргүүд Мин Улсын Шаньси, Xужоу, Ляонин, Xэбэй мужуудыг довтолж эзлэн авсан юм. Ингэж Мин Улс нь стратегийн xувьд чуxал ач xолбогдолтой газар нутгаа Монголчуудад эргүүлэн алдсан ба энэ үед Күрё эxээс төрсөн Монгол-Солонгосын эрлийз Аюуширдарь xаан нь Күрёгийн ван Кон Минд заxидал бичсэн ба уг заxидалд: “Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхтөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тогтооход хүчин зүтгэж, хүч хавсрах“-ыг сануулсан байна”. Гэвч Күрёгийн вантай xүч xавсраx Аюуширдарь xааны бодлого бүтээгүй билээ. Xөxтөмөр жанжны xувьд Мин Улсын цэрэгтэй байлдаж явсаар 1375 онд таалал төгссөн юм. Ингэж Xар Мингийн xалдаx довтолгооноос Xамаг Монголын нутгийг xамгаалж улмаар эцэг өвгөдийн довтолж явсан газар луу даxин довтолсон Xөxтөмөр жанжин бол XIV зууны үеийн xалуун жанжин, xалуун эx оронч, агуу төрийн зүтгэлтэн байсан билээ