ШОНХРЫН БАГТАЙ ХҮН ХЭН БЭ?
Монголын ард түмний эрч хүч, эрх чөлөө, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлах үзлийн бэлгэдэл болсон “Үндэсний бахархалт шувуу” шонхрын багтай энэ хүн бол жирийн нэг улс төрч биш ээ. Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжлээрээ төрдөө болон түмэн олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүн гэдгийг юуны өмнө онцолъё.
Ингээд түүнийг таах гурван сэжүүрийг хүргэе.
Сэжүүр нэг
Шонхрын багтай хүн тэртээ 1945 оноос соёл урлаг, утга зохиолын шилдэг бүтээл, шинжлэх ухааны гарамгай нээлт, гарамгай бүтээл туурвисан хүмүүст олгож эхэлсэн түүхтэй Маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал буюу өдгөө төрөөс олгодог хамгийн нэр хүндтэй томоохон шагналын эздийн нэг юм.
Тэр Монголын хөгжмийн урсгалд шинэ хөгжлийн шан татсан авъяаслаг дуучин уу? Эсвэл хөгжмийн зохиолч уу? Эсвэл бүр барилгачин, инженер юм болов уу?
Сэжүүр хоёр
Монголын төрд эрх мэдэл, албан тушаалд хачиг шиг наалддаг, асуудал гаргасан ч хариуцлага хүлээдэггүй гүргэр хүн олон. Харин шонхрын багтай хүн төрийн томоохон алба хашиж байхдаа хариуцсан салбарт нь асуудал гарахад хамгийн түрүүнд хариуцлага хүлээж, ажлаа өгөхөө мэдэгдэж байлаа.
Гэтэл хүмүүс түүнийг явуулах гэж бус, үлдээх гэж жагсаж цуглаж байсан билээ.
Сэжүүр гурав
Тэр бол улс төрч гэхээс илүүтэй сайн менежер, салбарынхаа зовлон жаргалыг мэдэрч ажиллаж чаддаг чадварлаг мэргэжилтэн. Тодруулбал, их сургууль төгссөн цагаасаа эзэмшсэн мэргэжлийнхээ салбарт тууштай ажиллаж, жирийн ажилтнаас томоохон байгууллагуудын захирал, улмаар төрийн сайд хүртэл ажилласан туршлагатай.
Шонхрын багтай хүн хэн бэ? Хариултаа комэнт хэсэгт үлдээгээрэй.
Хамгийн лидер хүн
ene huniig medej bna.ene bol mash tom zorilgotoi hun.ner ni hen ve? Togtmoliin Monkhsaihan mon bna.
Мэдээж Т.Мөнхсайхан