2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр “Оюу толгой” компанийн удирдлагууд болон мэргэжилтнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний томоохон төрийн бус байгууллагуудын удирдлага болон төлөөллийг уурхайн цогцолбортоо хүлээн авч уурхайн үйл ажиллагаа болон байгаль хамгааллын чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж, санал солилцлоо.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх удирдлага болон байгаль орчин, хаягдал хадгалах байгууламж, хүлэмжийн хий бууруулах төсөл, гүний уурхай, орон нутгийн харилцааны мэргэжилтнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний томоохон 16 төрийн бус байгууллагуудын удирдлага болон төлөөллийг уурхайн цогцолбортоо хүлээн авч уурхайн үйл ажиллагаа болон байгаль хамгааллын чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүлж, санал солилцлоо.
Оюу толгойн гүний уурхай болон Хаягдал хадгалах байгууламжийн үйл ажиллагаатай танилцан, усны мониторингийн цэгт очиж хэмжилт болон 24 цагийн хяналт хэрхэн хийгддэгтэй газар дээр нь танилцсан юм.
Оюу толгой компани болон иргэний нийгмийн байгууллагууд нь орон нутаг, цаашлаад Монгол Улсад эерэг нөлөөллийг бий болгон, хөгжил дэвшлийг хамтдаа бүтээх зорилгынхоо хүрээнд хамтын ажиллагаагаа нэг алхмаар урагшлуулсан үр бүтээлтэй өдөр боллоо. Цаашид сэдэвчилсэн уулзалтыг тогтмол хийх юм.
“Оюу толгой” компани мэдээллийн ил тод байдлыг хангах хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудтай ойр хамтарч ажилладаг бөгөөд энэхүү уулзалт нь 2023 оны 10 дугаар сард болсон Уул уурхайн долоо хоног арга хэмжээний үеэрх нээлттэй уулзалтын үргэлжлэл болон хийгдсэн юм. |
|