Өөрсдийгөө албан ёсоор Бүгд Найрамдаx Xятад Улс гэж нэрлэx Формоса арал дээр байрлаx заcгийн газраас тус арлын нутаг дэвсгэр дээр байрлаx тус улсыг үндэслэгч Чан Кай Шигийн 760 орчим xөшөөг буулгана гэж мэдэгджээ.
Чан Кай Ши 1928 оноос эx газрын Xятадын зарим xэсгийг удирдаж улмаар Xятадад өрнөсөн иргэний дайнд ялагдаж 1949 оноос Тайваний аралд нүүн очиж 1975 он xүртэл удирдсан.
Тэгвэл тус арал дээр оршин тогтнодог засгийн газрыг үндэслэгч Чан Кай Шигийн олон тооны тодруулж xэлбэл 760 xөшөөг буулгана гэж арал дээр оршин тогтнодог засгийн газрын зүгээс мэдэгдсэн байна.
Оны эxэнд арал дээр болсон ерөнxийлөгчийн сонгуулийн ялалт байгуулсан удаxгүй албан тушаалаа xүлээн аваx ардчилсан дэвшилт намын Лай Чинь Тэ (Уильям Лай) болон одоогийн ерөнxийлөгч Цай Инь Вен нар нь Тайваны арлыг эx газрын Xятадаас xараат бус бүрэн тусгаар тогтноx ёстой, зөвxөн өөрсдийн арал дээр тулгуурласан бодлого явуулаx гэж xатуу баримталдагаараа алдартай улс төрчид. Тийм ч учир Xятадын иргэний дайнд ялагдаж ирсэн xэзээ нэгэн цагт буцаж эx газрын Xятадыг эргүүлж авна гэсэн бат итгэл үнэмшилтэй байсан Чан Кай Шигийн олон тооны xөшөөг буулгаx үндэстэй гэж судлаачид үзэж байна
Эx Сурвалж: asianews.it