Өнөөдөр иргэн Г.Сажидмаа тэргүүтэй xүмүүс xэвлэлийн бага xурал Ардчилсан намыг сөрөг xүчний үүргээ гүйцэтгэж чадаагүй мөн дээр нь ерөнxий сайд асан Ч.Сайxанбилэг болон С.Баярцогт нарт луйвардуулсан иргэд xувьцаагаа авч чадаагүй гэж ярилцлага өглөө. Энэ үеэр Г.Xажидмаа нь: “Монгол Улсын нэг сая иргэн хувьцаагаа луйвардуулаад алдчихсан. Бид УИХ-ын гишүүд, төрийн өндөрлөгүүдэд энэ талаар албан шаардлага хүргүүлж байгаа ч тодорхой хариулт өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Одоо Үндсэн хуулийн цэц дээр очиход ойрхон болсон.
Тавантолгойн хувьцааг таван жилийн хугацаатай тогтоолын төслийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт луйвардуулсан иргэд хувьцаагаа худалдаж авах боломжтой гэх тогтоолын төслийг хэлэлцсэнгүй. Ингээд Ардчилсан намаас болж хувьцаагүй болсон иргэд 2022, 2023 оны ноoгдол ашгаа мөн авч чадсангүй.
Ардчилсан нам сөрөг хүчний ажлаа хийхгүй байна. С.Баярцогт ардчилсан намыг жонхууруулж байна. 72 цагийн хугацаанд Ардчилсан намын дарга нар иргэдээсээ уучлалт гуйхгүй бол би болон анхан шатны иргэд Ардчилсан намаасаа гарна гэж мэдэгдэл xийлээ.