Өнгөрсөн жилийн аравдугаар сард Дорноговь аймагт насанд xүрээгүй 13 настай бяцxан оxиныг xулгайлан улмаар xүчирxийлж онц xэргийгээр xөнөөсөн xэргийг гарч нийгмийг цочролд оруулсан. Улмаар xэрэг үйлдсэн тогтоогдсон шүүгдэгч н.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2.2.1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах улмаар 14.4.1-т заасан бага насны хүүхдийг хүчиндсэн, 10.1-т заасан хүнийг санаатай алах, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц харгис аргыг ашигласан зэрэг хэлбэрүүдээр нь бүх насаар нь тусгаарлан хорих болсон.
Энэ асуудлаар xоxирогч, талийгаач оxины өмгөөлөгч н.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл xийсэн бөгөөд тэрбээр: “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож бүх насаар нь хорих болсон ялтны хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна. Дорноговь аймагт жигшүүрт хэрэг гарч, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч н.Гантулгад 12 настай хохирогч охиныг хулгайлсан, хүчиндсэн, амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэрэг гарсан. Шүүгдэгч н.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2.2.1 дэх хэсэгт заасан хүн хулгайлах улмаар 14.4.1-т заасан бага насны хүүхдийг хүчиндсэн, 10.1-т заасан хүнийг санаатай алах, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор онц харгис аргыг ашигласан зэрэг хэлбэрүүдээр нь бүх насаар нь тусгаарлан хорих болсон. Энэ шийдвэртэй хамтатгаад оршуулгын зардал гэж гаргасан.
Энэ хуулийн хүрээнд оршуулгын зардлыг тусгай сангаас гаргаж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Гэвч тус мөнгийг тусгай сангаас гаргах боломжгүй болоод байна. 2018, 2019 оноос сэтгэл санааны хохирол зайлшгүй байх шаардлагатай саналыг гаргаж байсан. УИХ-аас сэтгэл санааны хохирлыг гаргуулах, нөхөн төлүүлэх шаардлагатай гэсэн хуулийг Иргэний хулуийн 511-т заасан байдаг. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж байгаа. Гэтэл бүх насаараа ял эдэлж байгаа этгээд сэтгэл санааны төлбөрийг төлөх ямар ч боломж байхгүй. Тиймээс хохирогчийн эрх зүйн байдал дордоод байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Иргэний хуулийн 511-т заасан сэтгэл санааны хохирол гэдгийг суулгаж өгөх хэрэгтэй байна” гэжээ.