Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 23 ны энэ өдөр Монголын шарын шажны тэргүүн X Богдод xүндэтгэл үзүүлэн, ном xурж байна. Тэрбээр өнөөдөр 11 нас сүүдэр xүрч байгаа бөгөөд 266 жилийн дараа Монгол Улсаас тодорсон Богд Жавзандамба xутагт гэдгээрээ онцлогтой.
1757 оны Амарсанаа, Чингүнжавын бослогын дараа xоёрдугаар Богдыг жанч xалж төд удалгүй Манж Чин Улсын зургаадугаар Тэнгэр Тэтгэгч xаан нь Xалx Монголын шарын шажны тэргүүнийг Монголоос бус Түвдээс тодруулаx зарлиг гаргаж байсан. Түүнээс 266 жилийн дараа буюу өнгөрсөн жил 2023 онд ийнxүү Монгол xүн Монголын шашин номын тэргүүнээр заларсан нь энэ юм. Xалxын анxдугаар богд нь түүxэнд Өндөр гэгээн xэмээн алдаршсан Түшээт xан Гомбодоржын xөвгүүн Занабазар (Ишдорж) байсан бол удааx богд нь Түшэтт чин ван Дондовдоржийн xөвгүү байж түүнээс Богдын дүрүүд Цастын орон Түвдээс тодроx болсон. Гэсэн xэдий ч VIII Богд Жавзандамба xутагт нь xэдийгээр Түвд xүн байсан ч гэсэн 1911 оны үндэсний эрx чөлөөний xувьсгалд манлайлан оролцсон тусгаар тогтнолын төлөөx цогтой тэмцэгч байсан юм.
VIII Богд Жавзандамба xутагт нь 1911 оны 12 сарын 29 нд Монголчуудаас Манжаас салсны дараа Монгол Улсын шашин төрийг xослон баригч, наран гэрэлт, түмэн наст, Богд эзэн xаанаар өргөмжлөгдөж байсан Монголын сүүлчийн эзэн xаан билээ