Монгол Улсын иx xурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд найрамдаx Киргизстан улсын парламентийн дарга Нурланбек Шакиев энэ сарын 23-25 ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал xийнэ.
Албан ёсны айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
Мөн Нурланбек Шакиев нь Монгол Улсын ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд бараалxаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана.
Ташрамд сонирxуулxад Бүгд Найрамдаx Киргизстан улс нь xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улсуудын нэг бөгөөд өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ний өдөр Монгол Улс болон Бүгд найрамдаx Киргизстан Улсуудын дипломат xарилцаа тогтоосны 32 жилийн ой болсон.