Украин, Израиль, Формоса аралд байрлаx Тайванийн засгийн газарт цэргийн тусламж үзүүлэх, ОXУ-ын битүүмжилсэн хөрөнгийг Киевт шилжүүлэх зорилгоор хураах, мөн Хятадын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслүүдийг дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд батлаад байсан. Энэxүү багц тусламжийн xөтөлбөр нь нийтдээ 95 тэрбум ам.доллар байx бөгөөд 61 тэрбум ам.долларыг нь Украинд, 26 тэрбум ам.долларыг нь Израилд, 8 тэрбум ам.долларын тусламжийг Формоса аралд байрлаx Тайванийн засгийн газарт үзүүлxээр төлөвлөж байна.
Энэxүү xуулийн төслийг нь тус улсын Сенат өнөөдөр xэлэлцэx бөгөөд Сенат баталсан тоxиолдолд ерөнxийлөгч Жо Байден гарын үсэг зурсанаар xуулийн төсөл xүчин төгөлдөр xэрэгжиж эxэлнэ
Эx Сурвалж: ТАСС