YG entertainment-ийн 2016 онд гаргаж ирсэн K Pop охидын хамтлаг болох Blackpink хамтлаг нь БНСУ-ын нэр хүндийг өндөрт өргөж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Дэлхийн хөгжмийн ертөнцөд олон шинэ амжилтуудыг тогтоож Гиннесийн номонд хүртэл бичигдсэн тус хамтлагийн гишүүдийнх нь ганцаарчилсан уран бүтээлүүд нь ч тун амжилттай байж шинэ шинэ өвөрмөц амжилтуудыг тогтоож байгаа юм.
БНСУ-ын ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин нь тус хамтлагийг “Үндэсний Эрдэнэ” гэж нэрлэж байсан бол өнөөгийн ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсад өндөр дээд хэмжээний төрийн айлчлал хийх үед нь Английн эзэн хаан тус хамтлагт өөрийн одонгоо гардуулсан юм. БНСУ-ын өнөөгийн ерөнхийлөгч Юн тус хамтлагийн талаар өөрийн сэтгэгдлийг хэлэхдээ: “Англид Beatles байсан шиг Солонгост BTS, Blackpink байдаг. Намайг дэлхий нийт мэдэхгүй байж болно. Харин BTS, Blackpink-ийг дэлхий нийт мэддэг” гэж хэлж байжээ.