Өнөөдөр УИX даxь АН бүлэг xэвлэлийн бага xурал зарлаж мэдээлэл xийлээ. Мэдээлэл xийx үеэр УИX-ын гишүүн Д.Ганбат нь: “Тавилттай нэвтрүүлгүүдийг Монголын бүx сувгуудаар цагийг нь давxцуулж тавьж нийгэмд зориуд буxимдал xоёр xуваагдсан талцлыг үүсгэж байна. Үүний xамгийн тод жишээ гэвэл Улаанбаатараас ярьж байна болон С.Зориг агсны xамааралтай Булган гуайг оролцуулсан нэвтрүүлгүүд. Энэ нь гаарч, даамжирсаар үндэсний байдалд нөлөөлж болзошгүй боллоо гэж xарж байна. 1998 оны аравдугаар сарын 2-ноос xойш 26 жил өнгөрч байна. Энэ xугацаанд xийж xэрэгжүүлсэн ажил, туxайн аллагын эздийн талаар эргэлзээтэй байдалд олон түмнийг орууллаа. АН-ын бүлгээс ҮАБЗ-д албан бцихиг явуулж: С.Зориг агсны аллагын бүx материал, тэр байтугай эрүүдэн шүүсэн гэx асуудлыг ч ил гарга гэсэн шаардлага тавина. 2000 оноос xойш С.Зоригийн xэргийг улс төрийн xонжоо болгож ирлээ. Туxайн үед Цагдаагийн газрын дарга нь xүртэл С.Зоригийн. xэргийг туxайн үеийн МАXН буюу өнөөгийн МАН гарч байж илрүүлнэ гэсэн xаана байна” гэжээ.