Ардчилсан Нам болон Олон Улсын Ардчилсан Холбоо (IDU)-ны хамтарсан олон улсын хурал Улаанбаатар хотноо энэ сарын 25-нд эхлэх гэж байна.
Монгол Улс ардчиллын замаар замнасан 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар анхаарал татах илтгэл, хэлэлцүүлгүүд энэ үеэр явагдах юм.
Оролцох зочдын дунд Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр олон удаа ажиллаж байсан Эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм, Монголд олон удаа ирж ажиллаж байсан Данкан Макфарлайн, мөн түүнчлэн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчидбайгааньанхааралтатажбайна.
Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь Монголын эдийн засгийн өнөөгийн байдалд өгөх үнэлэлт дүгнэлтийн тухай байх болно. Тухайлбал, төсөв мөнгөний бодлого, эрчим хүчний бодлого, хувийн хэвшлий норолцоо, Үндэсний баялгийн сан зэрэг сэдвүүд байх юм.
Түүнчлэн өнөөдөр улам бүр хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологи, дижитал платформууд, хиймэл оюун ухааны талаар ч мөн ярилцах юм.
Технологи өдрөөс өдөрт бидний төсөөллөөс ч хурдтайгаар хөгжиж тэр хэрээр хүн төрөлхтөн энэ хурдтай өөрчлөлтөд хэрхэн даса нзохицох, сөрөг үр нөлөөг багасгах талаар улам эрчимтэй ярилцах боллоо.
Дэлхий даяар цахимжилт, хиймэл оюун ухаан нь эрүүл мэнд, боловсрол, бизнес, үйлдвэрлэлийн салбарт хэвийн зүйл болж байна. Тиймээс бид хиймэл оюун ухааныг ямар зорилгоор, аль салбарт нэвтрүүлэх вэ, бидэнд ямар сорил тулгарч байгаа, дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухаанд хандаж байгаа бодлого ямар байгаа зэргийг ярилцах болно.