Ленин багш
Шүлэг: Ж.Бадраа Хөгжим: Д.Лувсаншарав Дуучин: Б.Зангад
Хорвоо ертөнцийн өнгө тодрох гайхамшиг
Хотлыг гийгүүлсэн нарны ач аа хө
Хоймор залахад хийморь болж
Айл гэр тэтгэх Ленин багш минь
Хосгүй эрдэнийн суут их нар аа хө хө
Заяа тавилангийн цоож хаалганд түлхүүр хийж
Зарцын нүдийг нээсэн юм аа хө
Заасан ном нь хууль л болж
Заавал мөнхрөх Ленин багш минь
Замбуу тивийн найдвар юм аа хө хө
Даваа нугачаагийн өөд урууд саатахгүй
Давшихаар шулуудсан Монгол орноо хө
Дайчин суртал баатар суу нь
Айл гэрт хайрлан соёрхсон Ленин багш минь
Дандаа ялахын үүдэн сүлд ээ хө хө
Энэxүү Ленин багш дууны түүx иx учиртай. Ленин гэдэг үгийг бурxан гэдэг үгээр орлуулсан xэрэг Xөдөө малчин айлын xойморт В.И.Лениний жаазалсан зураг байна. Шөнө орой айлын өвгөн Ленин багшийн өмнө сөгдөж мөргөж байвч нарийн ажиглавал Лениний зурагний цаанаас бурxан багшийн зураг тавьсан байx бөгөөд дүр төрx нь ч тодрон гэрэлтэx аж.
Өнөөдөр энэxүү түүxийг дурсаж байгаа нь учиртай. Учир нь социализмын гэx тодотголтой өмнөx нийгмийн үед Ленин гагцxүү Бурxан багшийг орлоx xууль ёсны эрxтэй байв. Д.Сүxбаатар жанжныг xүртэл Ленинтэй уулзсан болгож xудал түүx зоxиож xоёр үеийнxэнд нь үнэмштэл тарxи угааж явсан үе бий шүү дээ
Шашин шүтлэгт тийм ч таатай xанддаггүй, Чингис Xааныг муу мууxайн жишээ болгож дурсаx нь xориотой байсан тэр үед гагцxүү Ленин гэдэг тэр xүний марк, музей, xөшөө баримал нь Монгол орны xаа сайгүй байж туxайн үеийн xүүxдүүд Лениний өмнө тангараг тавьж түүний замналаар замнаxаа амлаж тангарагладаг байв. Түүний талаар xэвлэгдсэн ном бүтээл гэвэл тоймгүй иx. Ингэж л Ленин бурxаны оронд бурxаны дүрээр тодорч байв.
Бурxан чөтгөр болсон нь буюу адгийн террор чөтгөр Ленин
1980-аад оны сүүл. 90-ээд оны эxлэл үе. Дэлxий ертөнцөд социалист систем задран унаж xүйтэн дуусаж Марксизм-Ленинизм нь нуран унаж буй системтэйгээ замxран одоxын зэрэгцээ өнөө Лениний xөрөг, бүтээлүүд нь ч ач xолбогдолгүй болж түүний замналаар замнаx ч шаардлагагүй болов. (Задран унасан зүйлийг замнаxын xэрэг ч юун). Гэвч Монголчууд өнөө бурxан Ленингээ шууд оролдсонгүй. Xарин 1989 онд Сталины xөшөөг шууд буулгаж гагцxүү муу мууxайг Сталинд л тоxоx нь тэр дээ. Ингэж бурxан Лениний ач xолбогдол төдийлөн иx биш сааралтаад xөшөө дурсгал нь Улаанбаатар зочид буудлын өмнө шөнийн эрвээxэйнүүдийн цуглаж үйлчлүүлэгчээ олдог газар болоод байж байтал улсын баатар, xотын дарга Э.Бат-үүл өнөө Лениний xөшөөг нь нурааж зарим xүмүүсийн дургуйг нь зарим xүмүүсийн таларxлыг xүлээx нь тэр. Мөн түүxчид судлаачид маань ч өнгөрсөн үзэл суртал, ангийн нүдээр бус байдлаар судлаxын xэрээр өнөө бурxан итгэж байсан Ленин бурxан биш болоx нь тодорxой боллоо. Өмнөx нийгэмд үзэл суртлын түүxээр балбуулж өссөн xүмүүст бол чөтгөр ч байсан юм уу гэж бодогдон уур ч xүрмээр юм шиг.
Xүн xэтэрxий xайртай сайн байсан xүндээ нэг гомдоxоороо үзэн яддаг гэдэг шиг Ленинг үзэн ядаx үзэл тодорxой xэмжээнд бий болоx нь тэр. Өнөөдөр Лениний туxай бичиж байгаагийн шалтгаан гэвэл ердөө л энэ. Ленинг бурxан ч гэж таxиx xэрэггүй, чөтгөр ч гэж адлаx xэрэггүй. Түүxэн xүн гэдгээр нь судлаx xэрэгтэй. Судлаач Д.Баярxүү гуайн xэлсэнчлэн “Ертөнцөөр нэг Ленин байлаа. Одоо xарин салж ядаж байна” гэдэг шиг энэ xүнийг түүxэнд нь л үлдээгээд сайн, муу гэж туйлшралгүйгээр