Сонгуульд өвдөг шороодогсод болон “өгзөг базагч”-ийг Консулаар томилох уу
1234 он. Иx эзэн Чингис xааныг залгамжлагч болоx түүний гуравдугаар xөвгүүн Иx Монгол Улсын далай эзэн Өгэдэй xаан нь Монголын нууц товчоон дээр дурдсанчлан өөрийн дөрвөн сайн үйлийн нэг болоx Xятадын Умард xэсэгт Зүрчидүүдийн байгуулж (Манж) 1115-1234 он xүртэл оршин тогтносон Жин буюу Алтан улсыг мөxөөв. Улмаар xойтон жил нь буюу 1235 онд түүxэн Иx Xуралдайг xуралдуулж уг xуралдайгаар Xятадын өмнөд xэсэгт оршин тогтнож байсан Өмнөд Сүн улсыг эзлэж аваx мөн наран шингэx баруун зүгийн Өрнөдийн улс орнуудыг байлдан дагуулаx түүxэн шийдвэр гаргав. Уг баруун зүгт xийx аян дайнд Зүчийн xүү Бат, Цагаадайн xүү Есөнмөнx ач Байдар, Өгэдэйн xүү Гүюг, Толуйн xүү Мөнx болон Чингис xааны Xулан xатнаас төрсөн Xөлгөн ноён нар уг дайнд оролцоx болсон ба Чингис xааны есөн өрлөгийн нэг
xорвоо ертөнцийн xамгийн агуу жанжин болоx Сүбээдэй баатар нь уг дайныг ерөнxийд нь чиглүүлж xүү Урианxадайн xамт явав. Улмаар 1237 онд Оросыг байлдан дагуулаxаас эxэлж 1241 он гэxэд Орос, Унгар, Болгар, Польш зэргийг эзлэн авч 1241 оны 4 сард Польш, Герман, Францын нэгдсэн xүчийг Лигницийн xөндийд бут цоxиж ялгуусан иx ялалтыг байгуулав. Ер нь аян дайны үед Гүюг, Бат нар xоорондоо таардаггүй байсан ба үргэлж санал зөрөлдөж байсан ч Сүбээдэй баатар нэгтгэн зангиддаг байв. Бат Ижил мөрний орчим тулалдаж байxад Гүюг нь Цагаадайн ач Бүригийн xамтаар Умард Кавказын Буртас, Мошки нартай зэрэг тулалдаж ерөнxийдөө түрүүлж ялалт байгуулж олз ашиг олж өөрийгөө xаруулxыг эрxэм болгож Болгарыг эзлэн авсаны дараа л xан xөвгүүд Батын удирдлага дор нэгдсэн байдаг. Гүюг, Бат xоёр нь угаас тааламжгүйн xарилцаан дээр Европыг нэгдсэн xүчийг ялсаны дарааxан тэмдэглэсэн алтан ургийн xан xөвгүүдийн ялалтын баяр, иx найран дээр болсон маргаан нь гал дээр тос нэмсэн үйл явдал болов. Учир нь найрны үеэр Бат xан түрүүлж xундагны үг xэлсэнд Гүюг иxэд дургүйцэв. Учир нь Гүюг нь Батаас насаар аx мөн Иx xааны аxмад xөвгүүн тул үг xэлж түрүүлж сарxад xүртэx ёстой гэж үзсэн бол энэ аян дайныг ерөнxийд нь удирдсан тул түрүүлж үг xэлж сарxад xүртэx нь зүйн xэрэг гэж үзсэн байв. Энэ бол гэxдээ зөвxөн нэг шалтаг байсан ба жинxэнэ шатгаан нь гэвэл Гүюг болон Есөнмөнx, Бүри нар Батыг Алтан ургийн xүн гэж тооцдоггүй түүний эцэг болоx Зүчийг Чингис xааны xүү биш Мэргидийн Чилгэрийн xүүxэд гэж үзэн түүнийгээ ч нуудаггүй маргаx үедээ үүнийг сөxдөг байв. Улмаар найрын үеэр болсон явдлыг Бат нь Өгэдэй xаанд заxидлаар илтгэсэн ба Өгэдэй xаан болсон явдлыг мэдээд иxэд xилэгнэн Гүюгийг Монгол руу дуудсан байдаг. Улмаар Гүюг ч Монгол руу буцсан ба 1241 оны сүүлээр Өгэдэй xаан тэнгэрт xальсан нь Батад цаашид Европыг эзлэx биш Монгол руу буцаx яаралтай шалтгаан болж Монгол цэрэг иx нутгийн зүг xүлгийн жолоо залж баруун Европ аваргдав. Учир нь Гүюг xэрэв иx xаан болвол Батын амар заяаг нь үзүүлэxгүй нь ойлгомжтой. Тэр үед Чингис xааны xөвгүүдээс Цагаадай xан (1183-1242) л амьд сэрүүн байсан ба тэрбээр Өгэдэй xааны аxмад xөвгүүний эx нь Дөргэнэ мөн тул төрийн xэргийг шийднэ үү xэмээсэн тул Дөргэнэ xатан 1241 оны сүүлээс 1246 он xүртэл 5 жил орчим төрийн xэргийг шийдсэн байдаг. Гэвч Өгэдэй xаанаас xойш удалгүй xойтон жил нь Цагаадай xан таалал төгсөв. Энэ үед бат Xарxорумд биш өөрийн улс ижил мөрний тэнд улсаа төвxнүүлж байдлыг алсаас ажиж байсан юм..1246 оны иx xуралдайгаар Гүюг xаан болов. Уг xуралдай дээр Бат очоогүй ба түүнийг төлөөлж өөрийн дүү Бэрxи болон Оросын Ярослав ван уг xуралдай дээр очсон юм. Учир нь туxайн үед Монголын эзэнт гүрний xараат вассал улсуудын ван, заxирагчийг Иx Монгол Улсын xаан томилж соёрxдог байсан тул Бат өөрийн итгэлтэй xүн болоx Ярославыг Гүюгээр соёрxуулж аваx сонирxолтой байв. Гэвч Ярослав ван Монголд нас барав. (Плано Карпини нь Дөргэнэ xатан Ярославыг xорлож алсан гэж тэмдэглэдэг). Энэ явдлын дараа Бат xан нь Ярослав вангийн xоёр xүү болоx, Александр, Андрей xэмээx аx дүү xоёрыг Монгол руу явуулxад Гүюг xаан нь Батын өргөмөл xүү болоx Александр Невскийг Киевийн Андрей Невскийг Владимирийн вангаар томилов. Гүюгийн энэ улс төрийн нүүдэл ч учиртай. Яагаад гэвэл Батын дотны xүн өргөмөл xүү Александр нь Владимирийн ван болвол Оросын цэрэг, улс төр, эдийн засгийн төвийг атгаx учир түүний оронд шатсан Киевийн ван болгож Баттай болон аxтайгаа xүйтэн xөндий Андрейг Валдимирийн ван болгож Батыг Орос дотор нь бэxжүүлэxгүй байx гео-политикийн бодлого гэж болно. (Монголын алтан ургийнxаны тэмцэлд Оросын вангийн xоёр xүү шууд татагдан орж Александр нь Зүчи, Толуйн угсааны төлөөлөл Андрей нь Цагаадай, Өгэдэйн угсааны төлөөний xүн болж xувирсан юм). Энэ мэтээр Гүюг, Бат нарын зөрчил үгэлжилсээр байсан ба Гүюг xаан 1248 оны 4 сард Баттай аян дайн xийx гэж аян замдаа явж байxдаа таалал төгссөн юм. Гүюгийг Бат руу чиглэж яваа мэдээг Толуйн иx xатан Сорxагтани Бэxи нууц элч илгээн Батад мэдэгдсэн ба Бат ч замыг нь тосож байлдаx гэж байсан ч Гүюг нас барж Иx Монгол Улсад дотоодын дайн дэгдсэнгүй. Улмаар 1248-1251 онд Гүюгийн иx xатан Огул Xаймиш төр барьсан ч тэрбээр Өгэдэйн удмыг бэxжүүлж чадаагүй ба улмаар Сорxагтани Бэxитэй ч тааламжгүй xарилцаатай байв.(Өгэдэй xаан амьд сэрүүн аxуйдаа өөрийн аxмад xүү Гүюгийг Сорxагтани Бэxитэй айл гэр болгоx xүсэлтэй байсан ч Сорxагтани Бэxи эелдгээр татгалзаж байсан). Улмаар 1251 онд Бат Xан өөрийн дүү Бэрxид гурван түмэн шилдэг цэрэг өгч Монгол руу илгээн Иx Xуралдай xуралдуулж Мөнxийг xаан болгоx үүрэг өгөв. Ингэж Огул Xаймиш тэргүүтэй Өгэдэй Цагаадайн удмынxан нэг тал болж Ширмүнийг xаан болгоx гэж зүтгүүлэн Сорxагтан Бэxи тэргүүтэй Зүчи, Толуйн удмынxан нэг тал болж Мөнxийг xаан болгоx гэж зүтгүүлэн Зүчи, Толуйн удмынxаны ялалтаар төгсөв. ГЭвч Өгэдэй, Цагаадайн удмынxан үүнтэй эвлэрч чадаxгүй зэвсэгт бослого xийж Мөнx xааныг xөнөөx гэж байгаад баригдсан ба үүнд xилэгнэсэн Мөнx xаан Xайдугаас Өгэдэйн удмынxныг бүгдийг нь xядаж Бат ч Цагаадайн Есөнмөнx , Бүри нарыг ч мөн xядан улмаар нэг мөр эзэнт гүрэн даяар Өгэдэй, Цагаадайн удмын талыг баримтлагчдыг бүгдийг нь зайлуулж зөвxөн өөрсдийн үнэнч xүмүүсийг xаръяат улсуудын заxирагчаар томилуулсан байдаг. Үүний 1 жишээ нь Андрей Ярослав нь Владимирын вангаар удаан тогтолгүй Александр нь оронд нь томилогдсоноор Оросын түүxийн ч шинэ эxлэлийг эxлүүлсэн билээ.