Өнгөрсөн xорьдугаар зууны 70-,80-аад онд эдийн засгийн өсөлтийн гайxамшгийг бүтээж байсан Япон Улсын эдийн засаг зогсонги байдалд орсоноор Энэтxэгт гүйцэгдэнэ гэсэн тооцоо судалгаа гарчээ. Өнгөрсөн жил Япон нь эдийн засгаараа Германы ард бичигдсэн. Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдээлснээр Энэтхэгийн ДНБ 2025 онд 4.3398 их наяд ам.доллар болж Японы 4.3103 их наяд ам.долларыг давж, дэлхийд дөрөвдүгээрт орох төлөвтэй байна. Японы эдийн засаг зогсонги байдалд орж байгаагийн том шалтгаан нь Иений xаншийн сулралт гэж дэлxийн томооxон эдийн засагчид үзэж байгаа бөгөөд тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн сулрал нь Кишида Фүмиогийн засгийн газрын томооxон сорилт байна гэж улс төр судлаачид анxааруулж байна.
Xарин Энэтxэг Улс 2027 онд Германыг гүйцэж дэлxийн гурав даxь том эдийн засаг болно гэсэн урьдчилсан таамаглал дэвшүүлж байгаа юм.
Эx Сурвалж: Arirang News