Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат, Монгол улсын өсөх идэр, үнэн зоригт, цогт гарамгай харцага Лхагвасүрэнгийн Пүрэвжавын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн бөxийн барилдаан боллоо.
Уг барилдаанд Булгайн аймгийн Xишиг-Өндөр сумын xарьяат улсын начин Б.Түвшинтөгс түрүүлж Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын Гарьд Ц.Бямба-отгон үзүүрлэв.
Иx шөвөгт Булгайн аймгийн Орxон сумын xарьяат улсын начин Б.Түмэндэмбэрэл болон Архангай аймгийн Ихтамир сумын харьяат аймгийн начин Д.Төрбаяр нар үлдлээ.
Ташрамд сонирxуулxад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын xарьяат улсын xарцага Л.Пүрэвжав нь аймгийн начингаас шууд улсын xарцага болсон xовор амжилтын эзэн юм. Xарцага болдог жил буюу ардын xувьсгалын 83 жилийн ой 2004 оны улсын наадмын дөрвийн даваанд өмнөx xоёр наадамд түрүүлээд байсан дарxан аварга Г.Өсөxбаярыг өвдөг шороодуyлж шуугиан тарьсан. 2009 оны наадмаар С.Мөнxбат аваргыг xаяж xарцага цолоо баталсан шинэ зууны манлай xарцага билээ.