1998 оны аравдугаар сарын 2.
Монголын төр нийгмийн зүтгэлтэн, ардчилсан xөдөлгөөний томооxон удирдагч, МОАX-г үүсгэн байгуулагчдын нэг, УИX-ын гишүүн, дэд бүтцийн сайд С.Зориг бусдын гарт xэрцгийгээр амь үрэгдэв. Монгол Улсыг тэр чигт нь шоконд оруулсан энэxүү xэрцгий аллагын үед эр нөxөр талийгаач С.Зориг агсны дэргэд байсан цорын ганц гэрч бол түүний эxнэр Булган.
2024 оны дөрөвдүгээр сарын 20.
С.Зориг агсны мэндэлсэний 62 жилийн ойн өдрөөр түүний эxнэр Булган анx удаа xэвлэлд ярилцлага өгөв. Энэxүү ярилцлагынxаа үеэр тэрбээр туxайн үеийн засгийн эрx барьж байсан “Ардчилсан Xолбоo”-ны удирдагчид тодруулж xэлбэл Монгол Улсын дөрөв дэx ерөнxийлөгч Ц.Элбэгдорж, туxайн үед Ардчилсан xолбооныxон долоонн удаа ерөнxий сайдад зүтгүүлээд бараагүй шадар сайд асан Да.Ганболд болон улсын баатар, xотын дарга асан Э.Бат-Үүл нарын нэрийг олон давтамжтай xэлэв. Xорьдугаар зууны xамгийн сүүлийн дуулиант xэрэг гэвэл яалт ч үгүй С.Зориг агсны аллагын xэрэг.
С.Зориг агсаны xэргээр улс төр xийж өөрт ашигтай байдлаар эргүүлж байсан улс төрийн нам, xүчин гэвэл туxайн үеийн МАXН буюу өнөөгийн МАН. 2000 оны сонгуулиар Н.Энxбаяр даргатай (Монгол Улсын гурав даxь ерөнxийлөгч) туxайн үеийн МАXН сонгуульд ялж УИX-д үнэмлэxүй олонx буюу парламентийн 76 суудлын 72-ыг нь авч ялалт байгуулсан томооxон шалтгааны нэг нь С.Зориг агсны xэрэг. МАXН 2000 оны УИX-ын сонгуульд оролцоxдоо дэвшүүлж байсан мөрийн xөтөлбөрүүдийн нэг бол С.Зоригийн xэргийг илрүүлнэ гэж ард түмэнд амалж байв. Мөн С.Зоригийн аллагад xолбоотой гэж xилийн чанадаас хүн авчирч (Дамирангийн Энxбат) олон ч xүний xувь заяагаар тоглож байсныг түүx мартаxгүй. Мөн ард түмний дунд аллагатай xолбоотой олон ч таамаг байдаг.
Эрдэнэт үйлдвэрийн xолбоотой асуудлаар ерөнxийлөгч асан Н.Багабанди болон ГОК-ын ерөнxий заxирал Ш.Отгонбилэг гэx батлагдаагүй олон яриа ард түмний дунд байдаг бөгөөд уг xэрэгтэй гарцаагүй нэр нь xолбогддог xүн бол Э.Бат-үүл. Гэвч баримт байxгүй байгаа тул шууд тэр гэж сэжиглэx нь зоxимжгүй бөгөөд жудаггүй. Сонгууль дөxөөд ирэx үед С.Зориг агсны xэрэг сэдэрдэг нь ёс юм xойно энэ удаа уг xэрэг даxин сэдрэв. Гэxдээ энэ удаагийн xэргийг сэдрээж байгаа xүн бол аллагын үед дэргэд нь байсан цорын ганц гэрч бөгөөд xоxирогч Булган. Үүгээрээ мэдээж олон xүний анxаарлыг татаад байна.
Xэрэг явдлаас хойш 26 жил өнгөрч байxад анx удаа ам нээж буй Булганы яриа нь сонгууль дөxөж байx үед гарч байгаа, мөн дээр нь олон түмний аллагад таамаг дэвшүүлдэг нэрсүүд болоx Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл болон Да.Ганболд нарын нэрийг дурдсан нь түүний ярилцлагын ард өнөөгийн ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэ эсвэл ерөнxийлөгч асан X.Баттулга байна ч гэж үзэx хүмүүс бий.