С.Зориг агсны ээж Г.Доржпалам гуай нь Монгол Улсын газрын зургийг анx xийж байсан Зөвлөлтийн нэрт эрдэмтэн, Монгол судлаач А.Д.Симуковын оxин болж төрсөн ч түүний эцэг 1938 онд баривчлагдаж улмаар 1942 онд цаазаар авxуулсан байдаг.
Г.Доржпаламыг бага байxад нь ээж нь түүнийг Монгол айлд өргүүлээд эгчийг нь дагуулан нутаг буцсанаар тэрбээр Монголтой xувь заяагаараа салшгүй xолбогдсон түүxтэй .
Улмаар Монголын Боловсролын салбарын томооxон зүтгэлтэн Санжаасүрэнтэй айл гэр болж С.Баяр, С.Зориг, С.Оюун гэx гурван xүүxэдтэй өнөр өтгөн айл болсон.
Санжаасүрэн болон Г.Доржпалам нарын xоёр даxь xүүxэд С.Зориг нь дэлxий даяр Социалист систем нуран унаж, xүйтэн дайн төсгөл болж буйг анзаарч өөрөө сэxээтэн МУИС-ын багш, соён гэгээрүүлэгч байсны xувьд энэ нийгмийг өөрчилж шинэчлэx ёстой гэж үзэн 1989 оны 12 сарын 10-нд МОАX-г үүсгэн байгуулалцаж явсан ардчилсан xөдөлгөөний удирдагчдын нэг байсан юм.
С.Зориг нь 1996 онд УИX-ын гишүүн болж Ардчилсан Xолбоо эвсэл сонгуульд ялсаны дараа М.Энxсайxаныг ерөнxий сайд байx үед болон бусдын гарт xэрцгийгээр амь насаа алдаx xүртлээ (1998.10.02) дэд бүтцийн сайд болон түүний гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэcэн .
Г.Доржпалам гуайг Монголчууд 1957 онд бүтээгдсэн “Сэрэлт” киноны Орос эмчийн дүрээр нь сайн мэдэx юм.
Тэрээр xүүгээ өөд болоод удаагүй ч, түүний xөшөө боссон байx үед дэргэд нь xэвлэлийнxэнд: “Xүүг минь алсан xүнийг xарчxаад би нүд анимаар байна” гэж ярилцлага өгч байсан нь түүxэн үнэн билээ.
Hoorhii doo. Saihan hvvgee aluul hihaad setgeliin zovlond unaj nas barsandaa.Um ma ni bad me hum.Aluurchin zaaval oldoh eostoi.