Бизнес өрөг нэвтрүүлгийн ээлжит дугаарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан оролцлоо.
Энэ удаагийн нэвтрүүлэгт
-
Чанаргүй эм үнэтэй байна уу?
-
Ковидын үеийн төсвийг шаардлагагүй зүйлд зарцуулсан уу?
-
Маскийг яагаад 20 мянган төгрөгөөр худалдаж авав?
-
Эрүүл мэндийн салбарын гажуудсан тогтолцоо зэрэг асуудлыг хөндөв.
Сонгууль дөхөж байгаа учраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчид хэрхэн ажилласан гэдгийг сөхөж эхэллээ. Ковидын үед үр дүнтэй ажиллаж чадсан уу, мөнгө угаасан уу гэх асуудал хөндөгдөж байна. 2020 онд Эрүүл мэндийн салбарын захиран царцуулах төсөв 1.2 их наяд төгрөг байсан. 110 орчим сая төгрөгийн нэмэлт төсөв бас байна. Та зургаан сарын хугацаанд юу хийсэн бэ?
Ковидын үед сайн, муу ажилласан гэж өөрөө дүгнэх сонин. Миний үед ямар ч байсан ковидоор нас барсан хүн байгаагүй. Ковидын тархалт зөвхөн Улаанбаатарын хэмжээнд байсан. Бусад аймгууд ямар нэгэн ковидын халдваргүй болчихсон байсан. Ийм үеийг л дараагийн ээлжид хүлээлгэж өгсөн гэсэн үг. Тухайн үеийн нөхцөл байдал хүнд байсан. Бараа материал тоног төхөөрөмжүүдийн хомсдолд орчихсон байлаа. Миний үед зарцуулагдсан төсөв мөнгөний асуудал тодорхой байж байгаа.
Тоо яръя л гээд байгаа шүү дээ. Шаардлагагүй үнэтэй тоног төхөөрөмж авсан байна. Зарим эмнэлгийн эмийн хэрэгслийг өндөр үнээр авсан асуудлууд бас бий. Жишээ нь маскийг яагаад 2000 төгрөгөөр авсан юм бэ?
2020 онд нийт корона вирусийн эсрэг хариу арга хэмжээнд 112.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Төсвийн тодотголоор урсгал төсөв нийт 103,4 тэрбум төгрөг. Засгийн газрын нөөц сангаас 27 тэрбум төгрөг. Азийн хөгжлийн банкнаас буцалтгүй тусламжаар 2.5 сая ам доллар, хандив тусламжаар 0.77 тэрбум төгрөг орж ирсэн. Эндээс миний үед зарцуулсан төсвүүд нь маш тодорхой байгаа. Корона вирусийн халдварын үед дайчлагдан ажилласан эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн нэмэгдэл хөлс нь 13.5 тэрбум төгрөг, халдвар авсан болон халдварын голомтод ажилласан эрүүл мэндийн ажилтанд урамшуулал олгоход нийт 3.6 тэрбум төгрөг. Корона вирусийн халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур 9.3 тэрбум төгрөг. Ариутгал халдваргүйжүүлэлт нэг тэрбум төгрөг гэх мэтчилэн миний ковидын үед зарцуулсан төсөв мөнгө бүгдээрээ ил тод тодорхой байгаа. Дээрээс нь нэг юм нэмж хэлэхэд ковидын үед ямар нэгэн худалдан авалт хийх нээлттэй байсан. Тухайн үед цаг нь тулсан худалдан авалтуудыг хийгээгүй. Дандаа бүх зүйлийг ном журмынх нь дагуу, тендерийн хороонууд нь байгуулагдаад бүгдээрээ сонгон шалгаруулалтаа хийгээд явсан байгаа юм.
Яагаад 500 төгрөгийн үнэтэй бараг 200 төгрөгөөр зардаг N95 маскийг 20,000 төгрөгөөр худалдаж авсан юм бэ?
Гадуур 500-1000 төгрөгөөр зарагддаг N95 маск дэлхий дээр байхгүй. Халдвартай хүмүүстэй ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид зүүж орох зориулалттай маш нарийн 95 хувийн шүүлтүүртэй маск нь NK95. MN95 гээд бичсэн өчнөөн маскууд зах зээл дээр байгаа. Тэр бол чиний яриад байгаа 500,1000 төгрөгийн үнэтэй маск. Эргээд энэ маскийн худалдан авалт ямар болсон бэ, яагаад энэ 20000 төгрөг болсон юм бэ гэдгийг судалж үзсэн. Тухайн үед оргинал N95 маскийг олж авна гэдэг хэцүү байсан үе. 17000 төгрөгөөр худалдан авах тендер ЭМЯ дээр гурван удаа зарлагдсан.
Олдохгүй болохоор нь 17000 төгрөгөөр тендер зарласан гэсэн үг үү? Угаасаа зарагддаг үнэ нь хэд юм?
Үгүй анхнаасаа 17000 төгрөгөөр зарласан. Ингээд гурван удаа зарлахад нэг ч байгууллага орж ирээгүй. Дахиад үнийг нь нэмэгдүүлээд энэ тендерээ зарласан байх. Үнийг нэмэгдүүлж зарлахдаа 25000 төгрөг болгож зарласан байгаа. Хязгаар үнийг нь 20000 төгрөгөөр нийлүүлье гэдэг компани нь өөрөө хүсэлтээ өгсөн. Тендерийн хороонд хоёр байгууллага оролцсон байсан. Тэр хоёр байгууллагаас тендерийн хороо тавьсан шалгууруудаа хангаж байгаа нэг компанийг нь шалгаруулсан байгаа 20000 төгрөгийг үнийн санал өгсөн тэр байгууллагыг шалгаруулсан байгаа юм. Тэгэхээр энэний гэрээ контракт бүгдээрээ бэлэн байж байгаа. Энэний гэрээг харах юм бол та хэдэд их ойлгомжтой болно.
Угаасаа хэдээр зарагддаг гэсэн үг юм N95 гэдэг маск нь?
Энгийн үед 8000-9000 төгрөгөөр зарагддаг байх.
Та энэ тендерийн хороон дээрээ хяналт тавьж ажиллаж байсан биз дээ?
Салбар хариуцаж байсан учраас бүх зүйлд хяналт тавих үүрэгтэй. Хамгийн том эм ханган нийлүүлдэг Монос, Мөнхийн тун гэх мэт таван том компани нийлж байгуулсан байгаа юм. Тэгэхээр би тэр компанийнх нь нэгэнд нь ч нэг хувийн эзэмшил ашиг сонирхол байхгүй.
Та болон танай баг хамт олон ковидыг найман саяар эмчилнэ гэсэн эмчилгээний багц гаргасан даа. Сүүлдээ бид 20-30 мянган төгрөгийн эм уугаад л ковидоо эдгээчихдэг болсон шүү дээ. Тэр найман сая гэдэг эмчилгээний дүнг хаанаас гаргасан юм бэ? Найман саяар хэдэн хүн эмчилсэн бэ?
Ковидын тархалтын үе гэж яриад байгаа шүү дээ. Манай улсад гаднаас тээвэрлэгдэж орж ирээд эмнэлгүүдэд эмчлэгдэж байсан тийм үе байгаа. Дотооддоо халдвар тархсан буюу дотоод хүмүүс халдвар авч эхэлсэн ийм хоёр үеийн ялгаа байгаа шүү дээ. Энэ дээр дэлхийн бараг бүхий л улс дотооддоо халдварыг алдсан хэзээ ч хамгаалах боломжгүй халдвар байхгүй юу. Тийм учраас манай улс дотооддоо алдсан. Эмчлэх хүний тоо ихэссэн. 8 сая гэдэг асуудлыг анхнаасаа тайлбарлахдаа буруу тайлбарласан. Ямар нэгэн
байдлаар хүн болгоныг эмчлээд тэрний төсөвт найман сая төгрөг авч байсан зүйл огтоосоо байхгүй. Анх ковидыг орж ирээд эмчилж байхад зөвхөн тэр 50,60 төгрөгөөр эмчлэгдэж байсан маш олон хүн байгаа. Зарим нэг тохиолдлууд суурь өвчтэй ч юм уу хүнд халдвар авсан тохиолдолд уушгины хатгалгаагаар хүндрээд эрчимт эмчилгээгээр 2,3 сар эмчлүүлээд маш олон үнэтэй эм тариа хэрэглээд маш олон шинжилгээнүүд хийлгэж байсан улсууд бол 20,30 сая төгрөгийн зардал гарсан тохиолдлууд бол байгаа. Энэ бүх эмчилсэн зардлуудаа дундажлаад тооцоод үзэхээр нэг хүнд дунджаар 8 сая төгрөгийн зардал гарч байгаа юм байна гэдгийг судалгаа хийж тэрийг гаргасан юм байна билээ. Тэгэхээр тэрийг анх тайлбарлаж ойлгуулахдаа нэг хүнийг 8 саяар эмчилж байна гээд ойлгуулсан байгаа юм. Энэ хүнийг 8 саяар эмчилсэн гээд ямар нэгэн халдвартын эмнэлэг санхүүжилт авсан юм огтоосоо байхгүй.
Яг найман саяын зардал бол гаргаагүй гэсэн үг юм уу?
Тийм. Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо руу шилжсэн ийм асуудал болж таарсан.
Гүйцэтгэлээр нь санхүүжилт олговол сувилагч эмч нарын цалинд нөлөөлөх байсан юм уу?
Асар их нөлөөлсөн тохиолдлууд байна шүү дээ. Бүгдээрээ биш ч гэсэн миний хамгийн сайн зовлонг нь мэдэж байгаа зүйл бол гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламж хүлээн авах гэж 24 цаг бужигнаж байдаг газар байна. Эмч байхдаа би жижүүрт гарахдаа үнэхээр халширдаг байсан. Ер нь л ихэнх эмч нар тийм байсан. Тэгэхэд одоо энэ гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжсэний дараа яасан гэхээр залуу эмч нар тэр хүлээн авах дээр гарч ажиллах дуртай болсон. Яагаад гэвэл тэнд маш сайн ажиллаад тусламж үйлчилгээг сайн хүргээд байвал сардаа бүр 7,8 сая төгрөгийн цалин авч болж байгаа. Гэхдээ энийг нь буцаагаад бууруулаад тавьсан одоо боломжгүй болцон юм шиг байна лээ гэх мэтчилэн энэ чинь уул нь маш зөв зүйтэй өөрчлөлт яагаад гэвэл хуучин эрүүл мэндийн салбарын санхүүжилт нь нэмэгдээд цалин нь нэмэгдээд байдаг байсан боловч яг эргээд ард иргэдийн сэтгэл ханамжид нөлөөлдөггүй байсан байхгүй юу. Одоо энэ чинь өөрөө тусламж үйлчилгээгээ сайн хүргэж байж илүү цалингаа авна шүү дээ. Тэгэхээр нөгөө ард иргэддээ хурдан шуурхай үйлчлээд, соёлтой сайхан үйлчилчхээд ард иргэдээ татаж байж гүйцэтгэлээ сайн хийж мөнгө авах гээд энэ чинь өөрөө уялдаатай байж зөв систем рүү гээ орж байгаа.
Энэ тухай үедээ анх хэрэгжиж эхлэхдээ 7 сая хүртэлх цалин авсан гэж үү? Авах боломжтой гэж тооцож байсан уу?
Авсан
Та бол Төрийн соёрхолт эмч. Төрийн соёрхолт эмч гэдэг чинь сайн эмч гэсэн үг байх. Сайн эмч сайн менежер байдаг гэх яриа бий. Та өөрийгөө хэр сайн менежер байсан гэж дүгнэх вэ?
Өөрийгөө дүгнэх чинь учир дутагдалтай шүү дээ. Тухайн тэр ажиллаж байсан байгууллага хамт олнууд нэгдүгээрт дүгнэх байх. Хоёрдугаарт тэр эмнэлгээр үйлчлүүлж байсан ард иргэд дүгнэлтээ тавих байх миний хувьд бол хийж хэрэгжүүлсэн маш олон зүйлийг өөрчилсөн зүйлүүд их байгаа. Тэр хүрч байгаа тусламж үйлчилгээг яаж ойртуулж сайжруулж хүртээмжийг нэмэгдүүлэх үү, ямар бодлогын технологиудыг нэвтрүүлэх үү гээд бүхий л талаас нь цогцоор нь авч олон ажлуудыг хийсэн. Тэрний нэг бол орчин нөхцөлийг сайжруулах юм чинь тэрийг бол хүн нүдээрээ хараад л ойлгомжтой сайжирч уу үгүй юу гэдгийг хараад л мэдэгдэх асуудал. Тэгэхээр энийг бол үйлчлүүлсэн ард иргэд маань илүү их дүгнэлтээ тавих байх. Тэр төрийн соёрхолт гэдэг чинь би ганцаараа авсан биш төрийн соёрхолт гэдэг чинь багаар бүтээлд нь өгдөг тэгэхээр тэр өвдөгний үений дурангийн мэс заслын эмчилгээнд монгол улсад нэвтрүүлсэн нутагшуулсан гэдэг бүтээлээр өгсөн шагнал
Өвдөгний үе солих хагалгааг нэвтрүүлнэ гэхээр яг яана гэсэн үг вэ? Өөрөө судлаад анхны хагалгаагаа өөрөө ингээд хариуцлага дээр дэнчин тавьж анхны хагалгааг хийнэ гэсэн үг үү?
Нэвтрүүлж нутагшуулна гэдэг чинь манай улсад хийгддэггүй байсан мэс заслын хийгддэг болгоод, хамгийн гол нь өдөр тутмын мэс засал тэр эмчилгээг хийлгэх шаардлагатай хүн ямар нэгэн гадагшаа явах шаардлагагүйгээр эх орондоо хийлгэчихдэг тэр хэмжээнд бий болгохыг л нутагшуулна гэж ярьж байгаа байлгүй дээ. Түүнээс биш 3 мэс засал хийчхээд тэрийгээ болчихлоо нутагшууллаа гэж ярихгүй. Тэрний нутагшуулсны илэрхийлэл өнөөдөр 10 гаруй улсын хувийн эмнэлэгт энэ мэс засал хийгдэж байна. 10 гаруй мянган хүнд энэ тусламж үйлчилгээг хүргэсэн байна. Энэ тусламж үйлчилгээг хүргэсэн хүмүүсийг аваад тооцоод үзэхээр энэ хүмүүс гадагшаа явж эмчлүүлсэн бол тэрбум төгрөг гадагшаа урсах байсан.
Гадаад явбал хэдий хэмжээний төгрөгөөр хийлгэдэг гэсэн үг үү?
Яг энэ мэс заслынх нь төлбөр доод тал нь 5000 доллар тэгээд тэр өвдөгний үений жийргэвч мөгөөрсийг нь оёж байна уу нөгөө холбоос нь тасарцан урд ард чагтан холбоосийг нь сэргээж байна уу хийгдэх процедураасаа хамаарч хамгийн бага нь 5000 доллар.
Эмч мэргэжлээрээ л сайн ажиллаад явдаг байж гэх харамсал төрдөг үү?
–Би тэгж бодсон. 10 гаруй жил эмч хийгээд явж байхад эмнэлгийн болж бүтэхгүй олон зүйлийг харж байлаа. Энийг нь засаж залруулчих юм сан гэж их л боддог байлаа. Тэгээд эмнэлгийн дарга болоод тэр бодож байсан зүйлүүдээ хийгээд үнэхээр амжилтад хүрсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр очиж ажиллаад нэлээн томоохон өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж чадсан. Тэгээд энэ эмч эмнэлгийн даргаа хийж байхдаа эмнэлгийн даргын хувьд шийдэж чадахгүй маш олон асуудлууд байсан. Тэрийг бол эрүүл мэндийн сайд болоод шууд бүгдийг нь хурдан шуурхай шийдэх тал дээр л би ажилласан юм. Тэгэхээр эргээд үнэхээр улс, эх орныхоо эрүүл мэндийн салбарыг хүчтэй болгоод хүн ард нь аль болох өвчин зовлон туссан ч тэрийг нь эрт оношилчихдог зөв тогтолцоог л бий болгохыг хүсэж байна. Эмнэлгийн дарга эмчийн зүгээс тэрийг шийдэх боломжтой юу.Тэр чинь боломжгүй зүйл юм байна лээ. Тийм учраас миний хувьд улс төрийн албан тушаал хашаад явж байна. Хийж үзээд миний хувьд болох юм байна гэдгийг үнэхээр мэдэрсэн учраас үнэхээр ингээд болгомоор байгаа байхгүй юу. Тэрийг л хүсээд байна.