Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв” үндэс суурийг тавьсан, эрдэмтэн профессор Ким Юун Юүл болон ЗГХА Ойн газрын “Ойн үрийн төв лаборатори”-ийн ахлах мэргэжилтэн С.Норовсамбуу, мэргэжилтэн Д.Нарантөгс нар Монгол, Солонгос улсын үрийн чанарын шинжилгээтэй холбоотой хууль тогтоомж, шинжилгээний дүрэм, журам, стандартууд болон орчин үеийн судалгаа, шинжилгээнд ашиглагдаж буй багаж, арга, технологийн талаар онол, дадлага хосолсон сургалтыг 2024-02-22-с 02-23-ны өдрүүдэд НХТН-ийн ажилтнуудад орлоо.
БНСУ-ын үрийн мэргэжилтэн доктор Ким Юун Юүл /Yong-Yul Kim/ Монгол улсад нэг жилийн хугацаатай ажиллахаар ирсэн бөгөөд тэрээр ЗГХА Ойн газар болон “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил төслийн нэгж”-ийн үрийн лаборатори, үрийн агуулахад хийгдэх үр хадгалах, үрийн сан бүрдүүлэх, үрийн чанарын судалгаа хийхэд аргазүй болон практик хосолсон заавар зөвлөгөөг өгч ажиллахаар KOICA-ийн шугамаар ирсэн юм.
Доктор Ким Юун Юүл БНСУ-ын “Үндэсний ойн үрийн сортын төв” -ийг үүсгэн байгуулагч бөгөөд FT-NIR спектроскопын өгөгдлийг ашиглан үрийг эсийн түвшинд шинжлэн, үрийн соёололтыг урьдчилан таамаглах загварчлалаар эрдмийн ажил хийж байсан туршлагаа бидэнтэй хуваалцлаa