Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Олон улсын ойн өдрийг 3 дугаар сарын 21-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн уриа “Ой ба инновац” бөгөөд илүү сайхан дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүдийг ойн салбарт нэвтрүүлэх зорилго тавигдаж байна.
Мөн Олон улсын ойн өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас өсвөр үеийнхэнд экологийн боловсрол олгох байгаль орчин, танин мэдэхүйн “Ой яг…” сургалт-аяллыг 2024 оны 3 сарын 26-аас эхлэн ивээн тэтгэж хэрэгжүүлсэн бөгөөд нийтдээ 1020 хүүхэд хамрагдсанаар амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Оюутан залуус болоод, өсвөр үеийнхний сэтгэгдэл өндөр байгаа бид баяртай байна