Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хээрийн сургалт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ойн санд зохион байгуулагдав.
Хээрийн сургалтаар ойн санд ажиллах үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон шаардагдах багаж хэрэгслийг танилцуулж, ойн санд огтлолт хийх жишиг талбай байгуулан, ойн талбай тусгаарлах, хэмжилт тооцоо хийх аргачлалыг бодитоор танилцуулав.Сургалтыг ЗГХА Ойн газар болон ШУТИС-ын Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн ЭША Ч.Ганбаатар, “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Доктор З.Цогт, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин,аялал жуулчлалын газар, Дэлгэрмөрөн СДОА хамтран зохион байгуулав.