Байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, хамгааллын үр ашигтай менежментийг нэвтрүүлж, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго дор “БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-ийг БОАЖЯ-аас зохион байгууллаа.
“НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уриа дор уг зөвлөгөөн зохион байгуулагдсан юм.
Орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгаль хамгаалагчид, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, үүрэг хариуцлагыг чангатгах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг олон нийтэд сурталчлан таниулах зэрэг олон талт хамтын ажиллагааны алдаа оноог хэлэлцэж, үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан арга замыг эрэлхийлнэ. Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын салбар, ойн салбар, усны салбар, хүрээлэн буй орчны салбар, цаг уурын салбарын 250 гаруй удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын алдаа оноо, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чууллаа.