Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:
- Эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах болон сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, авьяас чадварыг нь нээн илрүүлж, сурах арга барил эзэмшүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан ахмад багш Цэдэндоржийн Даня,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, тус салбарын багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвх, санаачилга гарган олон жил үр бүтээлтэй ажиллаж буй захирал Мягмарын Өлзийчимэг нарт хүртээв.
-
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Ахмад ажилтан Дагважанцангийн Минжүүр,
- Сувилагч Найдангийн Наранцэцэг,
-
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Ахмад ажилтан Готовын Дашмаа,
- Ахмад ажилтан Ягааны Зина,
- Ахмад ажилтан Цэенгийн Сэлэнгэ,
- Ахмад ажилтан Тойвын Ганбат,
- Ахмад ажилтан Хайнямын Бат-Эрдэнэ,
- Ахмад ажилтан Чадраагийн Дуламжав,
- Туслах багш Сүхмөнхийн Оюунтуяа,
- Тогооч Лхагважавын Уртнасан,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Асрамж, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Дамдинпүрэвийн Цагаанжанар,
- Ахлах нийгмийн ажилтан Цэвэгмэдийн Оюунчимэг,
- Үйлчилгээний ажилтан Отгонбаярын Мягмарсүрэн нарыг шагналаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.
Тус төвийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчид хүүхэд багачуудын төлөө 24 цагийн турш хичээн зүтгэж, эцэг, эхийг нь орлон, эрдэм мэдлэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгааг онцоллоо.
- Мөн “Өнөр бүл” хүүхдийн төвийн төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгт нэгтгэсэн нь “Өнөр бүл” хүүхдийн төвийн суурь болсон түүхтэй.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 2,000 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.