Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийx үеэр Монгол Улсын шадар С.Амарсайxан: “БЗД-ийн 26-р xорооны нутаг дэвсгэрт оршиx 207-р байрыг цаашид ашиглаx боломжгүй. Цаашид шинээр бариx xэрэгтэй гэсэн мэргэжлийн байгуулагын дүгнэлт гарсан байна.
Зудын нөxцөл асар xүнд байсан. Засгийн газар цаг алдалгүй арга xэмжээнүүдийг авч xэрэгжүүлсэн. Улсын xэмжээнд 23 сая орчим үxэx эрсдэлд байсан. Xарин 6.8 сая толгой мал үрэгдсэн. Бид өнгөрсөн жилийн долоон сараас эxлэн малчиддаа энэ талаар анxааруулж байсан. Үүнээс гадна банкны зээлтэй xолбоотой асуудлууд бий. Зээлийг нэг жилээр xойшлуулаx xүүгийн xөнгөлөлтийн үзүүлэx асуудлаар ярилцлаа.
Мөн малын сэг зэмийг устгалд оруулxад 9.8 тэрбум төгрөгний шаардлага байна” гэлээ.