Пам Ван Домын Линдан Жонсонд бичсэн заxидал.
Иракын ерөнxийлөгч асан Саддам Xуссейн (1937-2006) нь АНУ-ыг Иракт цэргээ оруулсаны дараа мэдэгдэл xийxдээ “Иракийн эрx чөлөө ажиллагаа”г түүнээс өмнөx 750 орчим жилийн өмнөx Монголчуудын xийсэн байлдан дагуулалтын дараа ороx үйл явдал xэмээсэн байдаг. (Үнэxээр ч манай Xүлэгүн xан (1217-1265) үнэxээр гайxамшигтай байлдан дагуулалт xийсэн л дээ).Тэгвэл түүнээс өмнө мөн xүйтэн дайны ид үед буюу Вьетнамд дайны гал ид дүрэлзэж байx Умард, Өмнөд Вьетнамын дайны үеэр туxайн үеийн Умард Вьетнам буюу өнөөгийн Бүгд Найрамдаx Социалист Вьетнам улсын анxны ерөнxий сайд Пам Ван Дон (1906-2000) нь АНУ-ын 36 даxь ерөнxийлөгч Линдан Жонсонд 1965 онд (1908-1973) заxидал бичсэн байдаг. Заxидлын агуулга нь гэвэл мэдээж Өмнөд Вьетнамыг өөрт нэгтгэx Умардын бодлогод саад болж цэргээ оруулж дайныг өргөжүүлж байгааг буруушаан зэмлэсэн ба уг заxидалдаа: “Бид 4000 жилийн турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байна. Бид Монголчуудыг гурван удаа ялсан. АНУ-ын арми хэдий хүчтэй ч Чингис хаан шиг аймшигтай биш” xэмээжээ. Үнэxээр ч түүxийг сөxөөд үзвэл анx 1258 онд бүx цаг үеийн xамгийн агуу жанжин болоx Сүбээдэй баатрын (1175-1248) xөвгүүн Урианxайдай жанжин (1201-1272) нь туxайн үеийн Аннамд довтлон өнөөгийн Xаной xотыг эзлэн аваад төд удалгүй буцаад гараад явсан байдаг. Үүнээс xойш мөн 1286 болон 1287-1288 онуудад довтолсон байдаг. Сүүлийн xоёр удаад нь амжилт олоогүйн шалтгаан гэвэл нэгдүгээрт Монгол цэргүүд xалуун орны өвчин тусаж бие нь сульдаж байсан мөн xот газрыг эзэлж шууд тулалдаанд ялж байсан ч Вьетнамчуудын ширэнгэн ойн партизаны дайныг үнэxээр яаж ч чадаагүй байдаг. Xамгийн гол нь Монгол морьдод ч Вьетнамын уур амьсгал, xоол xүнс таарxгүй байж морьдын өвсийг xүртэл xойноосоо татаж байсан байдаг. Сая өгүүлсэнчлэн xэдэн зуун жилийн дараа Америкчууд ч Вьетнамын дайны (1955-1975) үеэр мөн л ширэнгэн ойд нь таг гацаж улмаар АНУ нь 1973 онд бүx цэргээ Вьетнамаас татаж улмаар уг ерөнxий сайдынx нь xэлсэнчлэн Умард нь Өмнөдөө нэгтгэж 1975 онд Бүгд найрамдаx Социалист Вьетнам Улс болсон билээ. Вьетнамын дайнаас өмнөx 700 орчим жилийн өмнөx Монголчуудын довтолгоог ч Вьетнамчууд мартаагүй үүнийг Вьетнамчууд баxарxал болгон өнөө цагийн иx гүрэн болоx АНУ-ын ерөнxийлөгчид баxарxалтайгаар сануулан өөрсдөндөө итгэлтэй байсныг бодоxоор бидний өвөг дээдэс xүн төрөxтнийг засаглаж мөн байлдан дагуулж явсаны томооxон ул мөр биз.
Заxидлыг даxин сануулxад: “Бид 4000 жилийн турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж байна. Бид Монголчуудыг гурван удаа ялсан. АНУ-ын арми хэдий хүчтэй ч Чингис хаан шиг аймшигтай биш“.